新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

ХҮРДНИЙ БАЯРАА ХИЙЛЭЭ.

12.03.2015

2-р ангийн сурагчид маань дараах 5 төрлийн хөгжөөнт тэмцээнээр өрсөлдөж, хүрдээ хэр цээжилснээ эцэг эхчүүддээ харууллаа.

1. Багаараа сугалсан хүрдээ цээжээр унших
2. Багаараа “Хөлөгт хүрд”-г эвлүүлэх
3. Багийн ахлагчийн “Алхам алхмаар” тэмцээн
4. Хүрдний “АХА” тэмцээн
5. “Найзаа олох” тэмцээн байлаа.

Хамгийн сүүлд нь 2-р ангийн багш нарынхаа шинээр зохиосон хүрдний дууг дуулав. Энэ нь нэг талаасаа баяр боловч нөгөө талаасаа хүүхдүүдийн авхаалж самбаа, анхаарлыг шалгасан хөгжөөнт тэмцээн юм.

Хүүхдүүдийн маань эцэг, эхчүүд анги ангиараа өрсөлдөөнтэй, идэвхтэй, сэтгэл хангалуун үзэж байлаа.