新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Хүүхдүүд зусланд хэрхэн амарсан талаараа сэтгэгдэл ирүүлсэн байна.

27.08.2014
Хөдөлмөр зуслангийн сүүлчийн ээлж VIII/22-нд ирсэн билээ.
Зусланд амарсан 7-р ангийн хүүхдүүдээс өдрийг юу хийж өнгөрүүлсэн талаар асуухад:

Өглөө эрт босон дасгалаа хийгээд гүйнэ. Тэр нь их хэцүү санагдсан бүр өмнөх өдөр нь сахилгуутсан хүүхдүүд 2, 3 дахин их гүйдэг. Өдрийн ажил гэвэл хөвгүүд түлээ хагалж, морин тэргээр усанд явна. Охидууд хоолоо хийж үнээ саана. Мөн хүүхдүүд өөрсдийн ажил хийх хуваарийн дагуу ширээ засах, хоол зөөж аягалах, жорлон цэвэрлэх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Бусад цагаар өдөр шөнө өнгөрч байгааг ч анзаарахгүй тоглоно. Охидууд саравчинд сууж юм яриж байхад хөвгүүд сагс, хөл бөмбөг, волейболын талбайд тоглодог.

Тэгээд жинхэнэ хөдөөний амьдралыг үзэж мэдэрсэн. Тог байхгүй, бүгдээрээ утасгүй, цагтай ирсэн хэдэн хүүхдээсээ байнга цаг асуудаг. Орой болхоор дараа жил дахиж ирнэ, өглөө гүйхээр дахиж ирэхгүй гээл. Тэнд очоод усанд орох бүгдийх нь хүсэл байсан.

Өмнөх ээлжийн хүүхдүүдтэй зөрж явахад их боролчихсон инээдтэй харагдаж байсан чинь өөрсдөө яаг тэгж боролцгоогоод ирсэндээ.

Хүүхдүүд зусланд хэрхэн амарсан талаараа сэтгэгдэл ирүүлсэн байна.

Сайн байна уу. Намайг М.Энх-Учрал гэдэг. Одоо 7-2 ангид орж байгаа. Би энэ жил анх удаа сургуулийнхаа хөдөлмөр зуслан явж байгаа юм. Хөдөлмөр зуслан руу явж байхад надад “очоод хэр их ажилтай байх бол доо” гэсэн бодол төрж байсан. Гэтэл хөдөлмөр зуслан дээр очтол миний бодсоноос шал өөр газар байсан. Ажиллахаас илүү тоглож хөгжилдөх цаг нь илүүтэй. Гэхдээ охид бүр өдөр өдрөөр ээлжилж Заяа эгчид туслаж гал тогоонд ажиллаж байгаа учир яг тухайн өдөртөө бараг зав гардаггүй. Харин бусад өдрүүдэд үнэхээр л хүүхдийн гүрэнт улсад ирсэн мэт санагддаг байсан. 
Миний хувьд орой гэр гэртээ тус бүрийн зүйлсээ ярьж инээлдэж хэвтэх хамгийн гоё санагдсан. Манай гэрийн охидууд оройг үнэхээр хөгжилтэй өнгөрөөсөн.
Одоо бодохоор яг тэр үедээ эргээд очмоор санагдаж байна. Зарим хүүхдүүдэд гэр лүүгээ очих нь хамгийн ойрийн хүсэл зорилго болж байсан бол надад тэнд үлдмээр санагдаж байсан. Би дараа жилийн хөдөлмөр зуслан явах өдрийг тэсэн ядан хүлээж байна.