新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Хөдөлмөр зуслан

Хөдөлмөр зуслан

Хөдөлмөр зуслан маань Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын ам хэмээх газарт байрлах бөгөөд, хотоос 75 км-ийн зайтай оршино. Тог цахилгаангүй, утасны сүлжээ барихгүй, морин тэргээр усаа зөөх гэх мэт нөхцөлийг зориуд бүрдүүлсэн нь тэдэнд ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, мөн бие дааж амьдрах чадвар нь нэмэгдэх зэрэг сурагчийн хүмүүжил төлөвшилтөд өндөр ач холбогдолтой юм.

Зорилго:

Зусланд амрах нь манай сургуулийн сургалтын чухал хөтөлбөрүүдийн нэг юм. Хичээл гэдэг эрдэм мэдлэгт суралцах үйл ажиллагааг голчилдог, дугуйлан секц нь авьяас чадварыг нээн хөгжүүлэхийг чухалчилдаг бол зуслангийн энэ хөтөлбөр нь сурагчдад мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн орчин нөхцөлд амарч ажиллах замаар ажлын эв дүй, тэсвэр хатуужил суулгах, бие даан ажиллаж амьдрах чадварт суралцуулах зорилготой.

Хөдөлмөр зусланд сурагчдын зуны амралтын хугацаанд 6-12-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд 1 ээлжинд 40 хүртэлх хүүхэд 5-10 хоногийн хугацаатай амарна.

2014 оны зун хөдөлмөр зусланд амарсан сурагчдын фото зураг энд дарж үзнэ үү

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө