新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

“ШИНЭ МОНГОЛЫН ҮЗЭЛ САНАА”

31.08.2016

“ШИНЭ МОНГОЛЫН ҮЗЭЛ САНАА”

Монгол, Япон олон хүний өгөөмөр тусламж, хичээл зүтгэлийн дүнд 2000 онд байгуулагдсан сургуулийнхаа эхэлсэн цаг, туулсан түүхийг шинэ монголчууд бид үеийн үед бахархан өчсү.

-Бусдад туслах, талархах сэтгэлээс аз
жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал
бэлэглэн, өөрийн аз жаргалыг дархалж явсу.

-Дэлхийд үнэлэгдэх монгол иргэн болж
төлөвшихийн тулд зүрх сэтгэл, оюун ухаан,
бие бялдраа дайчлан өөрийгөө хөгжүүлсү.

-Агуу түүх бүтээсэн эцэг өвгөд, амжилтын
эзэд болсон номын ахан дүүсээ дээдэлж,
шударга ёс, хүн байгалийн шүтэн
барилдлага, хүмүүн төрөлхтөний эв нэгдэл,
энхтайвныг эрхэмлэсэн Монгол улсыг
цогцлоосу.