新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ Монгол Бага сургууль

Бага сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу тал

Бага сургууль байгуулагдаад 6 дахь хичээлийн жилтэйгээ золгож , өнөөдрийн байдлаар 18 бүлэгт 524 суралцагч , 24 багшийн хамтаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бага боловсролын сургалтын онцлог давуу тал нь амьдралын зөв дадал хэвшилтэй, зөв хандлага харилцаатай, өөрөө оролцож , өөрөө бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн "ШИНЭ Монгол" хүүхдийг төлөвшүүлэхэд анхаарч олон талт ажлуудыг уламжлал болгон зохион явуулж хийж ирсэн баялаг түүхтэй сургууль.

Бага сургуулийн сургалтын давуу тал нь чадварт суурилсан "Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр", 3-р ангиас англи хэлний" Grape seed" хөтөлбөр, 1 ангиас " Оюуны хөгжил " хичээлүүдийг үзэж судлахын зэрэгцээ, хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг дэмжсэн , урамшуулсан, сайшаасан, бүтээлч санаачилгатай, ажилсаг багш нарын баг та бүхэнд үйлчилж байдагт оршдог юм.

“ШИНЭ МОНГОЛ" БАГА СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН СУРГАЛТААР ОЛГОГДОХ ЧАДВАРУУД

Шинэ Монгол бага сургуулийн Монгол хэлний сургалтаар олгогдох чадварууд

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө