新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ Монгол бүрэн дунд сургууль 13 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

05.10.2013

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 13 жилийн ойн баярын өдөр 10 сарын 4, 5нд өргөн болж өнгөрлөө.

     2000 онд 8 багш,105 сурагчтай байгуулагдаж байсан "Шинэ монгол" ахлах сургууль өнөөдөр 1200 орчим сурагч, 110 гаруй багш, ажилчидтай "Шинэ монгол" бүрэн дунд сургууль болон өргөжиж 13 дахь жилйинхээ төрсөн өдрийг инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн өргөн сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.

     Баярын өдөр Акита ИС-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан мөн Японы 6 ИС-ийн 20 гаруй төлөөлөгч, JASSO (японы оюутныг дэмжих байгууллага)-гийн төлөөлөгч нар Шинэ Монгол сургуулийн баярт зочилж ахлахын хүүхдүүдтэй халуун дотно яриа өрнүүлэв. Түүний зэрэгцээ манай сургуультай хамтын ажиллагааны гэрээ зурахаар зэхэж буй Тоокай ИС-ийн профессор ирж зам гүүрийн мэргэжлийн талаар сонирхолтой лекц уншсан. Ёнэяма тэтгэлгийн санд олон жил ажилласан хатагтай Күрихара манай хүүхдүүдэд япон цайны ёслолыг танилцуулан, цайгаар дайлсан. Мөн ахлах ангийханд сургуулийн зүгээс баярын бялуу, жүүсийг бэлэглэсэн юм. Бага дунд сургуулийн сурагчдадаа "Бүжиглэж буй гүнж" хэмээх жүжгийг сургуулийн тайзнаа тоглуулж бэлэг барив. Харин 10-р ангийн сурагчид Цэцээ гүнд авирлаа. 10 сарын 5-ны хагас сайн өдөр нийт багш, ажилчид Тэрэлжид амарсан юм.

Баярын үйл ажиллагааг амжилттай сайхан зохион байгуулсан сургуулийн багш ажилчдадаа баярласан талархснаа илэрхийлье