新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ Монгол дугуйлангийн сурагчид өчигдөр МУ-ын хүүхэд асран хүмүүжүүлэх Өнөр бүл төвийн хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярт оролцлоо

31.12.2014

Сурагчдын сайн дурын, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Шинэ Монгол дугуйлангийн сурагчид өчигдөр МУ-ын хүүхэд асран хүмүүжүүлэх Өнөр бүл төвийн хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярыг сайхан тэмдэглэлээ. Энэ баяраар манай сурагчид тус төвийн хүүхэд болгонд чин сэтгэлийн, гарын бэлэг бэлдэж, өгдөг уламжлалтай билээ.

Дашрамд дурдахад тус клуб нь энэхүү хүүхдийн асрах төв дээр 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Долоо хоногийн хуваарьт гаригтаа очиж, дүү нарынхаа хичээлд тусална, чөлөөт цагаа өнгөрөөх, тэдний авьяасын нээн хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулна, хандив цуглуулж, өөрсдийнхөө хэмжээнд сэтгэл санаа болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү Шинэ Монгол дугуйлангийн маань сурагчдын шалгаруулалт, тодорхойлолтоор жил бүр 1 сурагч манай сургуульд 100%-ийн тэтгэлгээр сурдаг билээ.