新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ Монгол Дунд сургууль

Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу тал

"ШИНЭ МОНГОЛ" дунд сургууль нь байгалийн ухаан, гадаад хэлний төрөлжсөн сургалттай сургууль бөгөөд 2005 онд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Япон улсын бага, дунд сургуульд мэргэжил дээшлүүлж, зэрэг хамгаалсан багш нар япон орны сургалт дахь дэвшилтэт арга барил, хэлбэрүүдийг өөрийн орны онцлог болон боломжид тулгуурлан боловсролын стандартын батлагдсан хөтөлбөрийг 20-30%-ийн баяжилттайгаар зааж байна.

Сурагчдын нийгмийн идэвх оролцоог бүхий л талаар хөгжүүлэх зорилгоор 29 төрлийн секц, дугуйланд хамруулдаг. Мөн математик, физик, хими, англи хэл, япон хэлний СОНГОН суралцах хичээл хичээллүүлдэг ба англи, япон хэлийг зэрэг судална.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө