新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ Монгол соёл

ШИНЭ МОНГОЛ СОЁЛ

Тус сургууль дээр даган мөрдөх хэв журмыг сургуулийн соёл буюу Шинэ Монгол соёл гэнэ. Шинэ Монгол соёлыг хэвшүүлэх, сахин биелүүлэх нь сурагчийн үүрэг бөгөөд энэ ньманай сургуулийн хэв шинжийг бүрдүүлнэ. Шинэ Монгол соёлд дараах 10 зүйл багтана. Үүнд:

1. МЭНДЭЛЖ ХҮНДЛЭХ

2. ГУТЛАА СОЛИХ

3. ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ

4. ЗӨВ ХООЛЛОХ

5. ЦАГ БАРИМТЛАХ

6. ЦЭВЭРЧ, ЦЭГЦТЭЙ БАЙХ

7. ГАР УТАС ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ

8. ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ДЭГТЭЙ БАЙХ

9. ЧИГЧ ШУДАРГА БАЙХ

10. АРВИЧ ХЯМГАЧ БАЙХ

Шинэ Монгол соёлыг хэвшүүлэхэд дээд ангийн сурагчид нь доод ангийн дүү нараа өөрийн биеэр үлгэрлэн дагуулна, шаардлагатай үед зөв шаардлага тавина. 10-р ангийнхан нэг жилийн хугацаанд анги ангиараа ээлжлэн өглөө бүр багш сурагчдаа 1-р давхарт угтан авч, мэндэлнэ.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө