新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

“Шинэ Монгол-2” Бүрэн дунд сургуулийн Гүйцэтгэх захирал


“Шинэ Монгол-2” Бүрэн дунд сургуулийн Гүйцэтгэх захирал

Байгууллагын нэр: “Шинэ Монгол-2” Бүрэн дунд сургууль

Ажлын байр: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ажлын байрны зорилго, чиг үүрэг:

- Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах

- Сургуулийн стратеги, бодлогын хэрэгжилтийг хангах

- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих

- Багш ажилтныг удирдлагаар хангах

Тавигдах шаардлага:

- Их, дээд сургууль төгссөн, магистраас дээш зэрэгтэй (заавал багш байх албагүй)

- Боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай

- Гадаад хэлний тодорхой мэдлэгтэй (Англи, Япон хэл)

- Удирдан зохион байгуулах, үлгэрлэх, манлайлах чадвартай

- Өөдрөг, шинийг санаачлагч, бүтээлч, багаар ажиллах чадвартай

- Дүгнэлт гаргах, шийдвэрлэх, хариуцлага хүлээх чадвартай

Шалгаруулалт явуулах үе шат:

- Анкет, CV-г 2017.05.02 – 2017.05.30-ны хооронд bilgee@shinemongol.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Анкет татах

- Анкет хүлээж авах өдөр дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор шалгарсан хүмүүс рүү холбоо барьж, аман ярилцлага хийх өдрийг зарлана.

- Аман ярилцлагыг 6 дугаар сарын эхний 7 хоногт авч, дүнг нийтэд зарлана.

Хаяг: УБ хот Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж -43, “Шинэ монгол” сургуулийн байр

Холбоо барих: 7577-7799, 8804-3080

Таныг Монголын шилдэг сургуулийг удирдаж, олон хүүхэд залуусын ирээдүйг гэрэлтүүлэх боломж хүлээж байна.