新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шинэ сургуулийн 408 тоотод шавь сургалтын танхим байгуулагдлаа.

08.10.2014

Шинэ сургуулийн 408 тоотод шавь сургалтын танхим байгуулагдлаа.

Математикийн багш А.Батмөнх:
"Шавь сургалтын" гэж нэрлэсэн нь монголд уламжлагдаж ирсэн арга, билэгт суурилсан сургалтын аргыг сургалтанд хэрэглэх, эцэг эх, сурагчдын хувийн хэрэгцээ сонирхолд суурилсан сургалтыг явуулъя гэсэн зорилготой юм. Энэ танхимд ямар ч багш сургалт явуулж болно. Гэхдээ урьдчилж 7 хоногийн цагийн хуваарьт орно. Энэ сургалтыг хоцрогдол арилгах сургалт гэж ойлговол учир дутагдалтай. Багш шавь нар харилцан бие биеэ хүндэтгэсэн, зорилго нь тодорхой, амьд харилцаан дээр явагдах сургалт юм. Энэ сургалтанд буддын гүн ухааны багшийг шүтэх ёс, багшид хандах хандлага гэх мэт үнэт сургаалиудыг хэрэгжүүлье гэсэн санаа байгаа. Гэхдээ энэ нь шашныг сурталчилна гэсэн үг биш..Багш нартаа сургалт яавал үр өгөөжтэй болох талаар санаа бодлоо илэрхийлж хамтарч ажиллахыг хүсье. Энэ санаачлага маань далайд дусал нэмэр гэдэг шиг л юм шүү.