新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

ЭМШУИС-ийн оюутнууд манай сургуулийн сурагчдад шүдний эрүүл ахуйн талаар сонирхолтой жүжиглэсэн тоглолт үзүүллээ.

14.10.2013

ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн хүүхдийн шүдний эмч Мөнгөнцэцэг, нүүр амны эрүүл ахуйн оюутнууд манай сургууль дээр зочилж 2-р ангийн сурагчдад шүдний эрүүл ахуйн талаар сонирхолтой жүжиглэсэн тоглолт үзүүлэв.

   Хүүхдүүдэд шүдээ хэрхэн зөв арчилж хамгаалах талаар ихээхэн мэдлэг хуримтлуулж өгсөн Нүүр ам судлалын сургуулийн хүүхдийн шүдний эмч Мөнгөнцэцэг, нүүр амны эрүүл ахуйн оюутнууддаа баярлалаа.