新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Энэ хичээлийн жилийн анхны Дүдү машины уралдааны шилдгийн шилдгээр манай сурагч тодорсон байна

13.10.2013

2013-2014 оны хичээлийн жилийн анхны Дүдү машины уралдааныг Дүдү Боловсрол Сан болон Coca Cola Happiness Center хамтран MCS Coca Cola компаний нэрийн 

бүтээгдэхүүн болох “Fanta” уралдааны нэрэмжит болгон нийслэлийн ЕБС-ийн хүүхэд багачуудад нээлттэй зохион байгуулагдсан юм.

   Тэмцээнд 200 гаруй машин 4 насны төрөлд оролцсоноос 7-9 насны төрөлд манай сургуулийн 6-1 ангийн сурагч  Манлайбаатар I байр, 10-13 насны төрөлд 6-3 ангийн сурагч Г.Дагвадорж I байр, Coca-cola хамгийн сайн суртачилсан машинаар 11ш-3 ангийн сурагч Б.Оюунжаргал, хамгийн уран хийцтэй машинаар 6-2 ангийн сурагч Б.Буян-Өлзий нар тус тус шалгарсан байна.

    Мөн 4 насны төрлийн аваргууд уралдаж шилдгийн шилдэг гранпри I байрыг Г.Дагвадорж, II байранд Манлайбаатар нар тодорч тус тэмцээний танхимд шинэ монгол гэдэг нэрийг хэдэнтэй цуурайтуулсан байна.

   ШМБДС-ын нэрийг өргөсөн шилдэг оролцогчиддоо мөн тэдгээрийг бэлтгэн дасгалжуулсан технологийн багш Б.Болдбаатар, С.Энхзул багш нартаа Шинэ монгол сургуулийн нийт багш сурагчид, ажилтан ажиллагсадын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдын хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байгааг маань хүлээн авна уу.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА