新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Японы ИДС-ийн элсэлтийн шалгалт өгөхөөр зорьсон төгсөгчид маань бүгд 100 хувь тэнцсэн баяртай мэдээ ирлээ

09.03.2015
2015 оны 2-р сард Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын эцсийн шатны шалгаруулалтад орохоор Япон улсыг зорьсон төгсөгчид маань бүгд 100 хувь тус тусынхаа сургуульд тэнцсэн баяртай мэдээг дуулгахад таатай байна.
Эдгээр хүүхдүүд дэлхий даяар жилд 2 удаа зохион байгуулагддаг EJU буюу Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад дэлхийн дунджаас өндөр оноо авч, тус тусын шалгалт өгөх их дээд сургуулийнхаа ярилцлагын (зарим сургуулиуд бичгийн шалгалт ч авдаг) шалгалтад тэнцсэн хүүхдүүд юм.
Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн зүгээс Японд дахь тэтгэлгийн санд их дээд сургуулийнхаа шалгалтад тэнцсэн, хувийн зардлаар сурах төгсөгчдийг санал болгож, 4 жил суралцах боломжийг олгодог юм.
Мөрөөдөлдөө хүрэх анхны том алхмаа амжилттай эхлүүлсэн төгсөгч нартаа баяр хүргэе. Японыг зорьсон хүүхдүүд маань анги төгсгөсөн хоёр багшийн хамт дурсгалын зураг татуулсныг энд тавилаа.