新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Японы их, дээд сургуульд суралцагсдыг дэмжих тэтгэлэг

Японы ИДС-д суралцагсдыг дэмжих тэтгэлэг


Тэтгэлгийн гол зорилго нь: Ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, Япон, Монголыг холбох гүүр болж, олон улсын тавцанд ажиллаж чадахуйц боловсон хүчинг бэлтгэхэд оршдог.

“Шинэ Монгол” ахлах сургуулийн 12 –р ангийг нийт 300 гаруй сурагч төгссөний 30-40% нь Японы Их, дээд сургуульд суралцдаг ба төгсөгчдийг Японы их, дээд сургуульд 4 жилийн хугацаанд сурах сургалтын төлбөр болон амьдрах зардлыг бүрэн даалгахаар ивээн тэтгэгч нартай тохирч, тэтгэлгийн хөтөлбөр боловсруулсан.

Энэ хөтөлбөрт жилд 12-15 сурагч хамрагдаж байна. Одоо энэ хөтөлбөрөөр 105 төгсөгч өөрсдийн сонгосон мэргэжлээрээ Японы 30 гаруй Их, дээд сургуульд сурч байна. Нэг оюутанд нэг жилийн сургалтын төлбөр буюу амьдрах зардал зориулж, 1,500,000 иен буюу 16 сая төгрөгийг бэлнээр гардуулдаг ба өнгөрсөн 7 жилд нийтдээ 2 сая гаруй төгрөгийн тэтгэлэг манай төгсөгчдөд олгоод байна.

  Хоёр тэтгэлгийн сан, нэг ТББ, хоёр аж ахуйн нэгж ивээн тэтгэгч байгууллагаар ажилладаг.

Үүнд:  

    "Мабучи" Олон Улсын Боловсролыг дэмжих сан
                       /2006 оноос хойш/, Тэргүүн А.Ониши, Чиба аймаг. Мацүдо хот.
    "Ясүда" тэтгэлгийн сан
                      /2006 оноос хойш/, Тэргүүн Т.Ясүда, Токио хот. Мэгүро дүүрэг. 
    "ACA-AQUA" Төрийн бус байгууллага
                     /2000 оноос хойш/, Тэргүүн Х.Мабучи, Чиба аймаг, Мацүдо хот
       "Хигаши Нихон Хаус" Компани
                     /2001 оноос хойш/, Тэргүүн И.Накамура, Токио хот, Чиёда дүүрэг.
      "Их сургуулиудын сонины газар"

                    /2011 оноос хойш/, Тэргүүн К.Ширата, Токио хот, Шинжүкү дүүрэг.