新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​"Японы их дээд сургуульд суралцацгаая" өдөрлөг

04.09.2013

Японы их дээд сургуульд суралцацгаая" өдөрлөг

Японд суралцаж буй төгсгчдийн зохион байгуулсан  "Японы их дээд сургуульд суралцацгаая" өдөрлөг 2013.09.04нд 14-17 цагийн хооронд явагдлаа. 

Урлагийн их танхимд 17 сургуулийн танилцуулга явагдаж төгсгөлд нь  Математикийн багш Д.Алтангэрэл Японы их дээд сургуульд хэрхэн суралцах, мөн шалгалтад яаж бэлдэх талаар дэлгэрэнгүй ярьж танилцууллаа.

Танилцуулга, илтгэлийн  дараа спорт зааланд оюутнууд өөрсдийн сургуулиа дэлгэрэнгүй танилцуулах нээлттэй арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд  Шинэ Монгол сургуулийн 10-12-р ангийн болон мөн Нийслэлийн их дээд сургуулиудын оюутнууд  оролцлоо

Сурагчид,  Оюутнууд зураг, видео бүхий илтгэл танилцуулга, мөн нээлттэй танилцуулгын үер өөрийн хүссэн, сонирхсон сургуулийн оюутан ах эгчээсээ зөвлөгөө авч, илүү дэлгэрэнгүй мэдээлэлээр өөрсдийн эргэлзсэн байдлаа арилгаж  ирээдүйгээ илүү бодитоор харж, дүгнэж, өөртөө итгэх итгэл, урам зоригийг, бас боломжуудыг олж харсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.