新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Японы ротари клубынхэн зочлов. 2014.03.01

07.03.2014

Японы ротари клубынхэн зочлон 12-р ангийн сурагчидтай халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Ротари нь даян дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдэгvvдийг эгнээндээ нэгтгэсэн сайн үйлсийн аянг дэлхийн өнцөг булан бүрт хvргэдэг шашны болоод улс төрөөс ангид ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Мөн энэ өдөр Монгол дахь Ротари Ёнэяма Төгсөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсан юм.


Тус холбоо нь Олон улсын Ротари байгууллагын Япон улс дахь Ёнэяма тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тэд төгсөж ирээд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулахаар санаа нэгдэж байгаа юм. Нийт 34 гишүүнтэйгээс Япон улсад 3 хүн, АНУ-д 2 хүн, Монгол улсад 29 хүн ажиллаж амьдарч байна.