新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Япон улсаас захиж авсан 36 ширхэг гэрлийн микроскоп ирлээ

17.12.2014

Япон улсаас захиж авсан 36 ширхэг гэрлийн микроскоп ирлээ. Бага сургуулийн байгалийн ухааны кабинетад 30ш, дунд, ахлах сургуулийн байгалийн ухааны кабинетад 6ш байрлаж байна.

100-1200 дахин өсгөх чадвартай уг гэрлийн микроскоп нь бөөм, эсийн бүрхүүл харах боломжтой бөгөөд толь, лэд гэрэл зэрэг олон хэрэгслүүдээс бүрдсэн ком багаж юм.

Сурагч та бүхэн уг микроскопоор шавьж, нян, бактери, эд, эсийн бүтэц зэргийг судалж, олон сонирхолтой туршилт хийх боломжтой боллоо. Мөн багшид хэрэглэгдэх дижитал микроскоп нь компьютерт холбогдож, зураг авах, бичлэг хийх зэрэг олон давуу талтай ажээ.