新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Япон хэлний баяр боллоо.

07.03.2015
Манай сурагчдын япон хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх, идэвхжүүлэх, япон хэлээр дамжуулан япон орны түүх соёл, урлаг, зан заншилтай танилцуулах, япон соёлыг дэлгэрүүлэх зорилготой уламжлал болон зохион байгуулагддаг япон хэлний баяр 7 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өчигдөр хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.
Япон хэлний баярын хүрээнд “Япон дууг хэн сайн дуулах вэ?”, “Гар зургийн уралдаан”, “Цэвэр бичигтэн”, “Ханз зохиоцгооё”, “Ханын сонин”, “Ээждээ” баярын мэндчилгээ, “Уулзалт ярилцлага” зэрэг олон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
Япон хэлний баярыг амжилттай зохион байгуулсан Япон хэлний клубийн сурагчид, Япон хэлний ЗАН-ийн хамт олондоо баяр хүргэе.