新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

ҮДБЭЧ-аас зохион байгуулсан “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ улсын уралдаанд 5-1 ангийн “Нэг ангийхан” хамтлаг тэргүүн байр эзэлсэн байна.

25.12.2013

ҮДБЭЧ-аас зохион байгуулсан “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ улсын уралдаанд 5-1 ангийн “Нэг ангийхан” хамтлаг тэргүүн байр эзэлсэн байна.
Энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын авьяас билгийг нээж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх тус жүжгийн дууг хүүхэд бүрийн мэддэг, дагаж дуулдаг дуу болгож, жүжиг үзэх сонирхлыг төрүүлэн “Цуутын цагаагч гүү” ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилготой юм. Уралдаанд 5-13 насны хүүхдүүд хамтлаг болон гоцлол дуугаар өрсөлдөнө. Тэмцээний тэргүүн байрын эзнийг өргөмжлөл, Төрийн банкны 500 мянган төгрөгний хадгаламжийн дэвтэр, “Эрх цагаан унага” чихмэл тоглоом, ҮДБЭЧ-ын тоглолтыг эцэг эхийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх, “Сүү”, “Монфреш” компанийн бүтээгдэхүүний эрхээр шагнан, идэвхтэй оролцсон 10 сурагчийг гарын бэлгээр урамшуулсан байна.
Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан Ш.Энхжаргал багш болон сурагч Б.Дөлгөөн Л.Жавзандулам, Д.Ичинхорлоо, Х.Жавхлантөгс, Т.Орчлон нартаа баяр хүргэе