新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

"Үнсгэлжин-5" хувцас загварын тэмцээн

17.10.2014

Сурагчдын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг болон бие даан сурах чадварыг хөгжүүлэх зорилгоор 9-12-р ангиудын хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Үнсгэлжин" хувцас загварын тэмцээн 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.


Уралдаанд 14 загвар зохион бүтээгч оролцон, Авангард загвар, Гоёлын загвар, Үндэсний загвар гэсэн 3 төрлөөр нийт 80 загварыг толилуулсан байна.