新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Өнөөдөр ажилчдадаа талархах талархлын баярын өдөр

29.01.2015
Өнөөдөр ажилчдадаа талархах талархлын баярын өдөр. СӨУЗ-ын сурагчид маань энэ арга хэмжээг зохион байгуулж, ажилтан ах, эгч нараа өглөө угтан авч халуун кофе, цайгаар дайлан, өдөр баярын тоглолт үзүүлэн гайхалтай сайхан баярлууллаа. Бас өвөрмөц сайхан бэлгийн нэг нь сэтгэлийн үгс байв.
Мөн ажилчдадаа хандан бага сургуулийг төлөөлж Түвшинжаргал, дундыг Батмөнх, ахлахыг Алтэнгэрэл, удирдлагыг Лхагвадулам багш нар төлөөлж сэтгэлийн үгээ хэллээ.
Ажилтан ах, эгч нараа хүндэлж талархал илэрхийлж байдаг та бүхэндээ баярлалаа. (Ажилчдын хамт олон)
Түвшинжаргал багш маань ажилчдадаа хандаж ийм гоё шүлэг зохиосон байна.
~Та бүхэндээ баярлалаа~
Гэгээн шинэ өглөө бүхнийг
Гэрэлтсэн цэмцгэр орчноор эхлүүлдэг
Үүрийн гэгээнээр ажилдаа ирэхэд минь
Өөриймсөг сайхнаар инээмсэглэн угтдаг та нар минь ээ
Хичээлийн хонх дуугарч шинэ өглөөг эхлүүлэхэд
Хэдийнээ та хэд минь ирчихсэн л байдаг
Сүүлийн хонх шингэнэж нэг өдрийн ажил шувтарахад
Сүүлдэж хэн үлддэг билээ? Та хэд минь л үлддэгээ.
Сайхан амраарай гээд гараад явахдаа битүүхэндээ санааширч
Саяын үг буруудвуудаа гэж би дотроо боддог оо
Сайхан амрах нь битгий хэл тухлан суух ч завдалгүй
Сайн гэгч харуулдан манан суудаг бизээ сургуулиа
Эх сургуулийн минь хойморь цэвэрхэн
Эгэл олон багш нарын минь сэтгэл өөдрөг
Энэ бүгд та бүхний минь гавъяа зүтгэл юм аа
Эргүүлээд бодоход энэ амжилтын эхлэл та хэд минь юмаа.
Зүтгээд л байя гэж уужуухан бодох
Зүүх одонгүй түүх өгүүлсэн гавъяатнууд минь
Арван хуруугаа өвдтөл ажилласан ч
Алтан гадас бүү хэл баярын бичиг ч горьдоогүй та нар минь ээ
Би их азтай хүн юмаа Толгой минь доргивол Олдох ахруугаа явна
Тооцоо хийх бол Эбэ эгч дээрээ очно
Томилолтоор явах бол Шинээ-дээ очно
Тогтоолгохоор бол Тамираа ахыгаа дуудна
Шүүдрийн мөнгөн дуслаар цацал барин өргөе
Шүлэг найргийн мөрөөр урмыг тань тэтгэе
Шил даран ундрах нөр их ажлыг
Шантралгүй даван гардаг та бүхэндээ түмэнтээ талархая.