新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Өнөөдөр "Номын баяр"-ын 7 хоног өндөрлөж, хаалтын үйл ажиллагаа боллоо.

12.12.2014

Номын баярын хаалтан дээр Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай хүрэлцэн ирж сурагч олонтой өөрийн амьдралын түүх, хайр дурлал, багш, найз нөхдийн талаар олон сонирхолтой яриа өрнүүллээ. Дараа нь Номын баярын хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн ялагчдад шагнал гардуулав.

Мөн богино өгүүллэгийн уралдаанд түрүүлсэн сурагчидтай өдрийн хоол идэнгээ зохиолч хүний анхаарах ёстой зүйл, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар сонирхолтой яриа хийлээ.

Уг ярианаас хэсэгхэн дурдвал:

-Монгол хэлээ бүрэн сур. Монгол хэлээ маш сайн сурвал бүх хэл чиний гарт.
-Зохиол бичихэд төлөвлөж бичдэггүй. Ганц үгнээс өгүүлэл бичиж болно. Санаанд орсон ганц үгнээс өгүүлэл өөрөө урсан гарна. Үйл явдал дууссан тэр цагаас цааш сая зохиол эхэлдэг юм.
-Өдрийн тэмдэглэл шиг том багш байхгүй. Гэхдээ тэр өдрийн тэмдэглэлийг өөр хэнд ч үзүүлэхгүй, зөвхөн өөртөө зориулж бичих хэрэгтэй. Бүх бодол санаагаа бич. Дараа нь эргэн харахад өөрт чинь хэрэгтэй.