新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Өнөөдөр сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон, төгсөгчдийн нэрэмжит Урам тэтгэлэг гардууллаа.

30.01.2015

Сургуулийн нэрэмжит тэтгэлгийг дунд сургуулийн сурагчдаас сурлагаараа тэргүүлсэн, нийгмийн идэвх сайтай, олимпиад, уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчдын хичээл зүтгэлийг үнэлж, урам зориг өгөх зорилгоор жилд 2 удаа гардуулдаг билээ. Энэ хичээлийн жилийн 1-р хагасын тэтгэлэг болох 60000 төгрөгийг дараах 10 сурагч хүртсэн байна.

Тэтгэлэг хүртэх боломж хүүхэд бүрд нээлттэй байдаг бөгөөд энэ удаа дунд сургуулиас 54 сурагч өөрсдийн амжилтыг бичсэн өргөдөл ирүүлсэн байна.
Хичээл зүтгэл, авьяас чадвараараа бусдыгаа хошуучилсан дараах сурагчдадаа баяр хүргэе