新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Өнөөдөр "Эрдмийн баярын" өдөр боллоо.

20.03.2015
Өнөөдөр "Эрдмийн баярын" өдөр боллоо.
Хэдхэн сарын өмнө аавдаа ээждээ хөтлүүлэн олон олон өрсөлдөгч дундаас тодрон гарч Шинэ монгол хэмээх их айлын босгыг алхаж байсан 1-р ангийн бяцхан сурагчид маань "Өнөөдөр Эрдмийн үсгийг хэлхэн уншдаг, бичдэг, тоо боддог мөн өөрөө өөртөө үйлчилдэг, бие биеэ хүндэтгэдэг, хамт олны дотор биеэ зөв авч явдаг" зэрэг олон эрдэмд суралцаж байна.
Айл айлын алтан бурхад болсон хөөрхөн бяцхан хүүхдүүд эрдмийн өргөөний үүдийг алхаж ороод аав ээжийнхээ гараасаа ачит багшийнхаа гарыг атган хайрт багшийнхаа үг хэлэх үйлдэл бүхнийг дуурайн уншиж, бичиж, бодож сурч байгаа бяцхан сурагч нартаа болон шавь нараа хүнлэг, эвсэг, ажилсаг, эрдэм боловсролтой зөв хүн болгон төлөвшүүлэх эхлэл суурийг нь амжилттай тавьж байгаа Эрхэм 4 багш Л.Орхонтуул, Ө.Урнаа, Д.Сүхханд, Ц.Оюунбат багш нартаа баярын мэнд хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе