新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Өсвөрийн шилдэг даамчид Гавъяат тамирчин, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэгтэй халз үзлээ

19.10.2013

МУ-ын 100 буудалт даамын Гавъяат тамирчин, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэгтэй хийх “Зэрэг тоглолт” тэмцээн уламжлал болон 4 дахь жилдээ энэ сарын 19-нд ШМБДСургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ерөнхий боловсролын 14 дунд сургуулийн 70 сурагч оролцсон юм.

   Энэ удаагийн тэмцээн 3 азийн аварга (спортын мастер), 1 дэд мастер, 9-н сурагч даамын спортын I зэрэг, 8 сурагч IIзэрэг, 14 сурагч III зэрэг, мөн хот, дүүргийн медальт өсвөрийн шилдэг тамирчид цугларан их мастертай тоглон туршлага судалсан байна. 

   09:00-16:00цаг хүртэл үргэлжилсэн тоглолтонд ОУ-ын их мастерыг 39-р сургуулийн сурагч азийн аварга спортын мастер Ц.Сүхбат хожин “Хамгийн гоё өрөг”-өөр шалгаран цомын эзэн, Шавь цогцолбор сургуулийн сурагч Г.Хэрлэнмөрөн хожин “Хамгийн гоё комбинац”-аар шалгаран цомын эзэн, 84-р сургуулийн 1г ангийн бяцхан оролцогч Б.Хувьтөгөлдөр “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгаран мөн цомын эзнээр тодорчээ. Мөн 13 сурагч ширүүн өрсөлдсөний эцэст тэнцэн их мастерын гарнаас шагналаа гардан авсан байна.

Тэмцээнд оролцогчдын сэтгэгдлийг хүргэе

13 насандаа Улсын хамгийн шилдэг эмэгтэй даамчидтай өрсөлдөн “Насанд хүрэгчдийн улсын аварга”-аас II байранд орж мөнгөн медаль хүртсэн Г.Хэрлэнмөрөн Их мастер Д.Эрдэнэбилэгтэй тоглон хожсон юм.

Шавь цогцолборын 8Б ангийн сурагч азийн аваргаас 5 мөнгө, 2 хүрэл медальтай, улсын 3 удаагийн аварга, дэлхийн аваргад оролцхоор бэлтгэл хийж буй оролцогч Г.Хэрлэнмөрөний сэтгэгдэл:

-Дэлхийн аваргад олон оролцож шилдэг 12-т хоёр удаа орж байсан монголдоо I бичигддэг их мастертай тоглон хожсон нь надад их урам сэтгэлзүйн бэлтгэл болж байна. Энэхүү тэмцээнээс хүүхдүүд их мастерийн арга барилаас суралцан туршлага судалсан их үр өгөөжтэй тэмцээн болдог гэж боддог.    

ОУ-ын их мастерыг хожсон сурагч 39-р сургуулийн 11б ангийн сурагч спортын мастер Ц.Сүхбат /Азийн аварга, Улсын аварга, 2 мөнгөн медаль, хотын 3 удаагийн аварга/:

-Би энэхүү тэмцээнд 2 удаа оролцсон түрүү жил Их мастертай тэнцсэн бол энэ жил хожин гэдэгтэй итгэлтэй байж хожсондоо сэтгэгдэл дүүрэн байна. Их мастер Эрдэнэбилэг ах надаас туршлага онолын талаараа илүү сайн тэхдээ олон хүнтэй зэрэг тоглсноороо надад хугацаа хожих боломж олгож өгсөн. Өнөөдрийн тоглолт тэнцээ талдаа өндөр магадлалтай байсан хэдий ч байрлал илүү байснаараа хожиж чадлаа.


          Даамын спортын мастер Ц.Сүхбат