新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

"Өсвөр үеийн аварга шалгаруулах- Гандболын тэмцээн"-нд амжилтай оролцлоо.

05.03.2015
"Өсвөр үеийн аварга шалгаруулах- Гандболын тэмцээн"-нд амжилтай оролцлоо.
3-р сарын 2-5 ний өдрүүдэд үргэлжилсэн "Өсвөр үеийн аварга шалгаруулах- Гандболын тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай сургуулиас 3 баг оролцож, 16-18 насны хөвгүүдийн баг мөнгөн медаль, хүүхдийн 5-р их наадамд оролцох эрх, 14-15 насны хөвгүүдийн ангилалд 4-р байр, охид 8-р байр тус тус эзэллээ.
Мөн Монголын гандболын холбооны 2 шүүгчийг саяхан Тайланд улсад болох олон улсын тэмцээнийг шүүлгэхээр Олон улсын гандболын холбооноос сонгон, шийдвэрийг Монголын гандболын холбоонд ирүүлжээ.
Монголын шүүгчдийн чадварыг үнэлэн, олон улсын томоохон тэмцээнийг шүүлгэхээр болсон 2 шүүгчийн нэг нь манай Эрдэнэ-Очир багш байна.
Амжилт үзүүлж буй багш, сурагч нартаа баяр хүргэж, өндөр амжилтыг хүсье.