新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

1-р ангийн сурагчдийн эцэг, эхийн өртөөчилсөн хурал болов.

12.09.2014
1-р ангийн эцэг, эхчүүдэд аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой “Эцэг эхийн өртөөчилсөн” хурлыг 6 өртөөнд хуваарилан явууллаа.
1-р өртөө: Надад цаг гаргаач
2-р өртөө: Математик
3-р өртөө: Зөв сайхан бичих
4-р өртөө: Үеэр уншуулах
5-р өртөө: Дуу хөгжим
6-р өртөө: Зураг урлал гэсэн 6 өртөөгөөр 10 минутын зайтай аялуулж эцэг, эхчүүдэд хүүхдийнх нь насанд тохирсон сургах арга барилын талаар хичээл зааж, зөвлөмж өгөв.
Өртөөчилсөн хуралд бага сургуулийн бүх багш нар оролцсоноос гадна 97 эцэг эх ирж 86%-ийн ирцтэйгээр оролцсон байна.
Идэвх чармайлттай ажилласан багш нар болон идэвхтэй оролцсон эцэг, эхчүүддээ талархсанаа илэрхийлье.