新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​ 1, 2-р ангийхны дунд “Гэр бүлийн” тэмцээн боллоо

05.11.2013

1, 2-р ангийхны дунд явагддаг “Аав хүү” тэмцээн нь бага ангийн сурагчид гэр бүлтэйгээ нэг өдрийг спортоор хичээллэж өнгөрүүлэх, эцэг эх, багш, сургууль гэсэн гурвалсан холбоог бэхжүүлэх, анги хамт олныг нэгтгэх зорилготой байдгаараа давуу талтай зохиогддог билээ.

   Тэмцээнд 1, 2-р ангийн 7 бүлгийн сурагчид өөрсдийн гэр бүлийн хамт оролцож, авхаалж самбаагаа уралдуулан I байранд 2-2 ангийн баг хамт олон шилжин явах цом, өргөмжлөл үнэ бүхий зүйл II байранд 2-1 ангийн баг хамт олон өргөмжлөл үнэ бүхий зүйл, III байранд 1-3 ангийн баг хамт олон өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдсан юм.

   Аавууд нь бие биенээсээ өрсөн хүүхдүүдээ эрхлүүлэн наадаж, ээжүүд нь аз жаргалтай гэгчийн инээмсэглэн хань хүүхдээ дэмжсэн хайраар бялхсан халуухан тэмцээн болж байсан юм. Ийнхүү хүүхдүүдтэйгээ хамтран хүүхэд шиг тоглон өрсөлдөж нэг өдрийг өнгрөөсөн эцэг эхчүүд маань сэтгэл хангалуун тэмцээнийг өндөрлүүллээ.