新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сургуулийн нэрэмжит тэтгэлэг

АСА-AQUA тэтгэлгийн зорилго, журам


Жилд давхардсан тоогоор 40 сурагч хамрагддаг ба 1 хүүхдэд 120$ -240$-ийн мөнгөн тэтгэлээр урамшуулдаг. Анх байгуулагдсанаас хойш одоог хүртэл нийтдээ 225 хүүхдэд 21,020 $ -ийн тэтгэлэг олгоод байна.

Зорилго: 

     Тус мөнгөн тэтгэлэг нь Монголд анхны гэж болох олон улсын жишиг бүхий гурван жилийн сургалттай “Шинэ Монгол” ахлах сургуулиас улс орны ирээдүйн лидер, олон улсын тавцанд үйл ажиллагаа явуулж чадах мэдлэг боловсролтой хүмүүс олноор төрнө гэдэгт найдлага тавьж тус сургуулийн сурагчдын сурах үйл ажиллагааг бодитойгоор хөхүүлэн дэмжихийн тулд хийгдэж байгаа юм.

Тэтгэлэг авах болзол:

    Тус мөнгөн тэтгэлэг нь “ШИНЭ МОНГОЛ” ахлах сургуулийн сурагчдын дотроос доорхи нөхцөлийн аль нэгийг бүрэн хангасан сурагчдад олгоно.

  1. Сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний сурагч
  2. Нийгмийн ухамсар сайтай, олон нийтийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сурагч
  3. Эдийн засгийн хувьд дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай сурагч

 

Мөнгөн тэтгэлгийн агуулга:

    Тэтгэлэг нь нэг сурагчид сард 20 $ -ийн “Дэмжих тэтгэлэг” болон сард 10$ -ийн “Урамшуулах тэтгэлэг” гэж хоёр төрөл байна.Тэтгэлгийг хагас жил тутамд олгоно. Хагас жилийн шалгаруулалтанд дахин сонгогдвол үргэлжлүүлэн тэтгэлгийг авна.Шалгаруулахдаа тухайн сурагчийн хагас жилд гаргасан сурлагын бодит амжилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүнг үндэслэнэ.Тэтгэлэг авах нийт сурагчийн тоо сургуулийн хэмжээнд 20 хүнээс хэтрэхгүй байна.

 

Тэтгэлгийн төрөл ба тэтгэлэг авах хүний тоо:

“Дэмжих тэтгэлэг”

    1. Сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний сурагч ... 8 хүртэл хүн (8 *120=960$)
    2. Эдийн засгийн хувьд ар гэрийн боломж муутай боловч сурлага хүмүүжил сайтай ... 4 сурагч (4 *120=980 $)
    3. Нийгмийн ухамсар сайтай, олон нийтийн идэвхтэй үлгэр дууриалалтай сурагч ... 4 хүртэл (4 * 60=240 $)
    4. Элсэлтийн шалгалтанд өндөр дүнтэй шалгагдсан ... 2 хүртэл сурагч (2 * 60=120$)
  1. Улс ба олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд оролцдог амжилт үзүүлсэн ... 2 хүртэлх сурагч (2 * 60=120$)

 

Сонгон шалгаруулалт:

     Сонгон шалгаруулалт жилд 2 удаа явуулна. 1-р шалгаруулалт нь 1 ба 2-р улирлын /эхний хагас жилд/ дүнг үндэслэн жил бүрийн 1-р сард, 2-р шалгаруулалт нь 3 ба 4-р улирал /жилийн эцэс/ -ийн дүнг үндэслэн 7-р сард явуулна. Бүх сурагч тэтгэлэг авах өргөдөл гаргах эрхтэй ба сурган хүмүүжүүлэх зөвлөлөөр анхан шатны шалгаруулалтыг хийнэ. Эхний шатанд шалгарсан сурагчийн үзүүлсэн амжилт, багшийн тодорхойлолт, өрхийн орлого /хэрэгцээтэй бол/ зэрэг бичиг баримтыг үндэслэн эцсийн шийдийг АСА-ийн төлөөлөгчтэй хамт сургуулийн ерөнхий захирал гаргана.

Бусад:

  1. Тэтгэлэг хүссэн өргөдлийг тусгай маягтаар хавсаргав.
  2. Тэтгэлэг авсан сурагч бүрээр жилийн эцэст зохион бичлэг бичүүлж авна. Сэдэв нь: Сургуулийн амьдрал, Ирээдүйн мэргэжил, зэрэг чөлөөтэй байна.
  3. “АСА” стипентийн журмыг бүх сурагчдад урьдчилан танилцуулсан байна.
  4. Тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг тусгайлан зохион байгуулна.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө