新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

12-р үеийнхэнийг үдэн гаргаж, эцэг эх, багш нар нь цуглав

16.01.2015
Энэ жил нийт 16 төгсөгч Япон улсыг зорих болсон бөгөөд түүнээс 4 төгсөгч 2014 оны 9 сараас их сургуулийн хичээлээ эхлүүлсэн байна. Үүний 8 төгсөгч нь тус сургуулийн ивээн тэтгэгчдийн 100% тэтгэлгээр суралцах шалгалтад тэнцэгсэд юм. Эдгээр төгсөгчид нь өөрийн хүссэн мэргэжлээр их, дээд сургуулиудад элсэн орох шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 4 жилийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Мөн Япон хэлний сургуульд 2 төгсөгч, Токиогийн олон улсын их сургуульд 1, Кёото их сургуулийн “Глобал 30” хөтөлбөрт 1 төгсөгч тус тус тэнцээд байна.
Эдгээр 12 төгсөгчдөд амжилт хүсч, багш нар, эцэг эхчүүд нь цугларч, үдэн гаргаж өглөө.