新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2000-2001 оны хичээлийн жил

2000-2001 оны хичээлийн жил

X/05. 3 бүлэгтэйгээр 105 сурагч, 7 багшийн хамтаар анхны нээлтээ хийв. Нээлтийн ажиллагаанд Nagase сан тэргүүтэй "Багана нэгийн холбоо" /БНХ/-ны төлөөлөгчид оролцов.

I/13. "АСА"-ийн тэтгэлгийг анхны 10 сурагч хүртэв.

I/31. УБ хотын ЕБС-ийн багш нарын дунд "Монголын бүрэн дунд сургуулийн сургалтын агуулга арга зүйг шинэчлэх асуудалд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

IV/17. Улсын химийн олимпиадаас сурагч Д.Ганзориг мөнгөн медаль хүртэв.

VII/11. Япон улсад багш сурагчид (8 хүн) зуны сургалтад хамрагдав.

VIII-4. Ямагатагийн залуучуудын байгууллагын төлөөлөгчид (43 хүн) тус сургуульд зочлов.