新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2001-2002 оны хичээлийн жил

2001-2002 оны хичээлийн жил

IX/3. Хичээлийн жилийн нээлтээ 200 сурагчтай, 13 багштай хийв. Нээлтэнд Японы элчин сайд Ханада оролцов.

X/31. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зочилж, багш сурагчидтай уулзалт хийв.

XII/5. "Дэлхийн улсуудын ахлах сургуулийн өнөөгийн байдал, хэтийн төлөв" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав (ОХУ, БНХАУ, Турк, Монгол, БНСУ, Япон улсын эрдэмтэд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэв)

XII/31. Тэргүүний 3 сурагч МХО-ны "Эрдэм" алтан медаль хүртэв.

V/10. Сурагч Б.Батзаяа Улсын химийн олимпиадаас алтан медаль хүртэв.

V/30- Багш С.Аянахаан Ямагата Их сургуульд мэргэжил дээшлүүлэв.

VII/6- Японд багш сурагчид 9 хүн зуны сургалтанд хамрагдав.