新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2004-2005 оны хичээлийн жил

2004-2005 оны хичээлийн жил

VIII/1. Япон хэлний 2 дахь зуны сургалтанд 100 гаруй сурагчид хамрагдаж Японоос 4 багш ирж ажиллав.

IX. 9-р ангид 140 сурагч шинээр элсэж, нээлтэнд ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгчид оролцов.

X/8. Токиогийн Олон Улсын Их Сургууль /ТОУИС/ -тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд тус ИС-иас 4 багш 33 оюутан Монголд дадлага хийхээр ирэв.

XII/1. Хотын химийн олимпиадыг ивээн тэтгэж явуулав. Дүүргийн олимпиадуудаас алт 10, мөнгө 8, хүрэл 5, хотоос алт 5, мөнгө 3, хүрэл 3 медаль хүртэв.

I/15. Багш сурагчдын дотуур байр "Семинар Хаус" ашиглалтанд орж, 30 сурагч, 6 багш ажилчин байранд оров.

I/25. "Шинэ Монгол" дунд сургууль нээлтээ хийж, VII, VIII ангид 38 сурагч элсүүлэв.

III. Японы Засгийн Газрын зардлаар 3, ивээн тэтгэгчдийн 7, хамтын ажиллагаатай сургуулиудад суралцахаар нийт 15 хүн Япон орныг зорилоо.

III/23. Японд суралцагсдад АСА нийгэмлэг, HNH компаниас тэтгэлэг гардуулах ажиллагаа болов. (Японы Токио, Чиба хотод)

IV, V. Улсын физикийн олимпиад тус сургууль дээр болж, багш Б.Түвдэндорж аварга болсны зэрэгцээ, багш Б.Өнөржаргал (хими), Д. Алтангэрэл (математик) дэд аварга болсон ба нийт дүнгээрээ манай сургууль 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл, шагналт 9 байр эзлэв. Мөн сурагч Б.Эрдэнэболор, Ч.Намираа нар алт, А.Болотбек мөнгөн медаль хүртлээ.

VI. Багш Д.Түмэндэлгэр ТОУИС-д мэргэжил дээшлүүлэхээр явав.