新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2005-2006 оны хичээлийн жил

2005-2006 оны хичээлийн жил

VIII. Япон хэлний 3 дахь удаагийн зуны сургалт явагдаж, Японоос 4 багш ирж ажиллав.

VIII. S.Mori сангийн бичсэн "Монголын Япон хэв шинжийн ахлах сургууль" ном Японд хэвлэгдлээ.

IX/01. 6 дахь хичээлийн жилийн нээлт болж, дунд сургуулийн VIII-IX ангид 100 сурагч шинээр элсүүлэв.

IX. Токиогийн Олон Улсын Их Сургуультай байгуулсан гэрээний дагуу 3 багш, 9 оюутан дадлага хийв.

X. NHK телевизийн O.Miyata сантай хамтарч Япон хэлний уран уншлагын уралдаан зохион явуулав.

X/05. Сургуулийн 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. УИХ-ын гишүүд, Япон улсын Элчин Сайд болон Японоос ивээн тэтгэгч хандивлагчдын төлөөлөгчид ирж оролцов.

X. Сургуулийн анхны хөрөнгө оруулагч Б.Жанчивын нэрэмжит сан байгуулагдаж, хот хөдөөнөөс шалгарсан ЕБС-ийн тэргүүний 5 багшид анхны тэтгэлгээ гардууллаа.

X. Шинэ Монгол" сонины №2 дугаарыг хэвлүүлж, сургуулийн сүлд дууны клип болон баримтат кино шинээр хийлгэв.

XI. Монгол Улсын шидэг менежменттэй "TOP-3" сургуулийн нэгээр шалгарч, мөн БСШУЯ, МСХ-ны "Хүүхдэд ээлтэй" оны шилдэг сургуулиар өргөмжлөв.

XI. Олон Улсын хот хоорондын Математикийн XIV олимпиадад болон Азийн Физикийн VII олимпиадад оролцох эрх авсан сурагч Д.Хүрэлтулга, багш Р.Бавуудорж нарын зардлыг ивээн тэтгэв.

XI. Японд суралцагсдад тэтгэлэг олгуулах талаар "Mabuchi Zaidan", "Yasuda Zaidan" зэрэг сангуудтай шинээр гэрээ байгуулав. /Токио хот/

XI. Японы парламентын гишүүн Fukuyama, Takami сан нар ирж сурагчдад лекц уншив.

XII. Сингапурын Shelton коллежийн төлөөлөгчид зочилж, хамтран ажиллах талаар санал солилцов.

I. АСА-AQUA нийгэмлэгийн 11 дэх удаагийн тэтгэлгийг 20 сурагч гардан авлаа. Мөн дунд сургуулийн 4 сурагчид сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгож байхаар шийдвэрлэв.

IV. Засгийн газрын зардлаар 2, ивээн тэтгэгчдийн зардлаар 11, хамтран ажиллагаатай сургуульд 1, бүгд 14 төгсөгч Япон ИДС-д суралцахаар шалгарав.

IV. Төгсөгч Н.Мэргэн Америкийн MIT-д тэтгэлгээр суралцах эрх авлаа.

IV. Энэ хичээлийн жилд дүүрэг, хот, улсын олимпиадаас нийт 27 медаль хүртсэнээс багш Б.Өнөржаргал /хими/, Б.Батдорж /газарзүй/, нар улсын аварга болж, сурагч Д.Хүрэлтулга /физик/, багш Б.Түвдэндорж физик/, Д.Алтангэрэл /математик/ нар мөнгөн медалийн эзэд болов.

V. Сургуулийн статусыг "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль болгон өөрчилж, шинээр гэрчилгээ, тусгай зөвшөөрлөө авсан.

V. Япон Улсын Элчин Сайд Ичихаши Ясуёши зочлов.

VI. Багш Р.Бавуудорж Ямагатагийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явлаа.