新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2006-2007 оны хичээлийн жил

2006-2007 оны хичээлийн жил

VIII. Япон хэлний зуны сургалтанд, Японоос 4 багш ирж ажиллав.

IX/1. Хичээлийн шинэ жилийн нээлтэд АСА нийгэмлэгийн ажилтан Мураками.Т, Японд суралцагсдын хамт оролцов.

IX. ТОУИС-ийн 3 багш, 20 оюутан ирж дадлага хийв.

IX. Чибагийн Кисарашу Ротари клубын төлөөлөгчид зочлов.

IX. Хаяши хөтөлбөр хэрэгжиж эхлэв.

IX. "Спорт наадам" тэмцээн амжилттай болж өндөрлөв.

X/5. Сургууль байгуулагдсаны 6 жилийн ойн баярт хатагтай Hagaki оролцож, лекц уншив.

X. Сургуулийн урлагийн наадам амжилттай болж, 3-2 анги түрүүлэв.

X. Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойн "Номын баяр" –т Ш.Дулмаа гуай ирж уулзалт хийв.

I. AQUA –АСА нийгэмлэгийн 13 дахь удаагийн тэтгэлгийг 20 сурагч, сургуулийн нэрэмжит тэтгэлгийг дунд ангийн 4 сурагч авлаа.

I. Багш нарын гар бөмбөг, сагсан бөмбөгийн баг дүүргийн аварга /эр, эм/ болон хотын аварга /эр/ багаар шалгарав.

II. Засгийн газрын зардлаар 8, ивээн тэтгэгчдийн зардлаар 16, хамтын ажиллагаатай сургуульд 3, бүгд 27 төгсөгч Японы ИДС-д суралцахаар шалгарав.

III. NHK телевизийн нэвтрүүлэгч Мията сан 14 хоногийн хугацаатай зочилж, сурагчдад хичээл заав.

IV. Хотын химийн XVIII олимпиадыг ивээн тэтгэж явуулав.

IV. Багш Р.Бавуудорж Монгол Улсын ГАВЬЯАТ БАГШ цол хүртэв.

V. Японы парламентын гишүүн Таками сан ШМАС-д айлчлав.

VI. Дүүрэг, хот, улсын олимпиадаас нийт 38 медаль хүртсэнээс, багш Р.Бавуудорж /физик/, Б.Өнөржаргал /хими/, нар улсын аварга, багш Д.Эрдэнэсан /монгол хэл/, дэд аварга багш Л.Гантулга /физик/ хүрэл медаль хүртлээ.

VI. ЭМОС клубын 3 гишүүн цуврал лекц уншив.

VI. АСА нийгэмлэгийн 14 дэх удаагийн тэтгэлэг гардуулав.

VI. Төгсөлтийн баярт Улаанбаатар хотын захирагч, Японы Элчин Сайд, БНХ-ны Нагасе сан тэргүүтэй зочид оролцов.

VI. Сургалтын менежер Ш.Адилбиш Мияги Боловсролын Их Сургуульд мэргэжил дээшлүүлэхээр болов.