新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2007-2008 оны хичээлийн жил

VII/16. Хөх хотын Монгол цэцэрлэгийн багш, ажилчид 25 хүн айлчлав.

VII/24. Япон хэлний 6 дахь удаагийн зуны сургалт явагдаж, Японоос 2, Америкаас Такахаши багш ирж ажиллав.

VIII/16. АСА-АQUA төслийн менежер Мураками.Т зочиллоо.

VIII/20. Мабучи сангийн санхүү хариуцсан ажилтан Низүкисан зочиллоо.

VIII/30. Мураяма хотын Олон Улсын Клубын гишүүн болох 8 хүн, мөн Мабучи Олон Улсын байгууллагын санхүү хариуцсан ажилтан 2 хүн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор ирэв.

IX/02. Тохоку Их сургуулийн 2 оюутан сурах бичиг гаргах талаар судалгааны ажил хийхээр ирэв.

IX/03. Токио Олон Улсын Их сургуулийн багш, оюутнууд ирж дадлага хийв.

IX/22. Иватэ Их сургуулийн багш нар айлчлав.

IX/29. Мияги Их сургуулийн багш, нэг оюутаны хамт зочлов.

X/14. APU их сургуулийн багш нар айлчлав.

XI/27. Ерөнхий захирал Ж.Галбадрах Австралийн Сидней хотод болсон НҮБ-ын Байгаль орчны эрдэм шинжилгээний бага хуралд /UNEP/ -д /2008.11.27-30-нд хооронд/ оролцов.

XI/30. МММ хүрээлэнгээс зохион байгуулсан GrandExpo-2008 үзэсгэлэн яармагт бага дунд боловсролын салбарын ТОР-5 сургуулийн ТОР-1-ээр өргөмжлөгдөв.

XII/03. 2008.12.3-5 хооронд UNESCO-гоос зохиосон "Хүүхдэд ээлтэй сургууль" удирдах ажилтны сургалтанд Ерөнхий захирал Ж.Галбадрах, нийгмийн ажилтан М.Ариунболд нар хамрагдав.

III/15. Японд засгийн газрын зардлаар 14, хувийн болон ивээн тэтгэгчдийн зардлаар 13, хамтын ажиллагаатай сургуульд 1, бүгд 28 төгсөгч Японы ИДС-д суралцахаар шалгарав.

IX. Хичээлийн жилийн нээлтэд ноён Мураками оролцож, төгсөгчдийн санаачилсан "Урам" тэтгэлгийг 3 сурагчид олгов.

IX/6-16. ТОУИС-ийн 3 багш, 18 оюутан дадлага хийв.

IX/18-20. Дунд боловсролын шинэчлэлийн асуудлаар ОУЭШ-ний хурлыг ивээн тэтгэж, Тохоку ИС-ийн дэд профессор Танигүчиг урилгаар оролцуулав.

XI/9. Хөх хотын монгол цэцэрлэгийн урилгаар 18 багш, ажилчид Өвөрмонголд 3 хоног зочлов.

XI/11-21. "21-р зуун -Хүүхэд Залуусын солилцооны их хөтөлбөр"-т 1 багш, 12 сурагч хамрагдав.

XII/13. МУИС-ийн доктор, профессор Ж.Чоймаа сурагчдад яриа хийж, 500 ширхэг ном бэлэглэв.

I/4-11. Японд болсон олон улсын ЭШ-ний бага хуралд СЭДЗахирал Ж.Гүнжээ оролцов.

I/31. Нийслэлийн тэргүүний сургуулиар өргөмжлөгдөж, ерөнхий захирал Ж.Галбадрах оны тэргүүний захирал болов.

II/1. "Жанчив" сангийн тэтгэлгийг 5 багшид олгов.

II/16. Шинэ монгол дугуйлангийн тайлан тоглолт болж, Асрах төвийн хүүхдүүдийг урив.

II/18. Багшийн имидж төвтэй хамтран Шилдэг илтгэлийн уралдаанд 5 захирлыг урамшуулав.

III. Ардын жүжигчин Н.Сувд сурагчидтай уулзалт ярилцлага хийв.

III/19-22. Тохоку ИС-ийн доктор, профессор Мизүхара 3 оюутны хамт айлчлав.

II-III. Ивээн тэтгэгчдийн зардлаар 18 төгсөгч Японы ИДС-д суралцахаар шалгарав.

III/26. Хотын химийн XIX олимпиадыг ивээн тэтгэв.

IV/2. Японы засгийн газрын зардлаар суралцахаар 13 төгсөгч Япон орныг зорилоо.

IV/16. Оберин ИС-тай холбоо тогтоож, жилд 2 төгсөгч үнэ төлбөргүй суралцуулахаар тохиров.

IV/21. Хамба лам Д.Чойжамц, Далай багшийн орчуулагч Дорж Дамдүл, Намжил дацангийн лхаарамба Жадо Римбүчэ нар лекц уншив.

IV/28. Азийн Физикийн IX олимпиадад оролцох Монголын багт 6 сурагч шалгарав.

IV-V. Улсын химийн олимпиадад сурагч Д.Уянга Алт, Б.Ихжаргалан Мөнгө, физикт Н.Баттүвшин, Ч.Энхбаяр нар Хүрэл медаль хүртэж, багш нараас Б.Өнөржаргал/хими/, Б.Батдорж/газарзүй/ нар улсын аваргаар тодров.

V/15. NHK –ийн нэвтрүүлэгч Миятатай хамтарч уран уншлагын III уралдааныг зохион байгуулав.

V/16. Нагояа ИС-ийн хуулийн факультетийн багш нарын төлөөлөл айлчлав.

VI-VIII. Багш Д.Алтангэрэл Японд мэргэжил дээшлүүлэв.