新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2011-2012 оны хичээлийн жил

2011.07.07 - сурагч М.Энхбат Турк улсын Анкара хотод болсон ОУ-ын Химийн 43-р олимпиадад оролцож ХҮРЭЛ медаль хүртлээ.

2011.08.12 Оберин ИС-ийн багш сурагчдын төлөөлөл зочилж, ШМАС-ийн сурагчидтай хамтран агаар, усны бохирдлын судалгаа хийв.

2011.08.17 Хигашинэ Техникийн Ахлах Сургуулийнхан ахлах ангийн сурагчидтай хамтран сургуулийн гаднах талбайд нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжийг туршин үзэв.

2011.09.02 “Японы ИДС-ын танилцуулга -2011” үйл ажиллагааг үе үеийн төгсөгч нар зохион байгуулав.

2011.09.12 TIU-ийн 2 багш, 17 оюутан хүрэлцэн ирж дадлага хийв.

2011.09.14 Японы Анагаахын ИС-ийн багш Эвакэ Такако сан ирж уулзалт хийв.

2011.10.01 МУГТ, 100-н буудалт даамын ОУ-ын их  мастер Д.Эрдэнэбилэгтэй хийх “Зэрэг тоглолт” явагдав.

2011.10.02 Сургуулийн спортын наадам зохион байгуулагдлав.

2011.10.05 “Шинэ Монгол бүрэн дунд сургууль” үүсэн байгуулагдсаны 11-н жилийн ойн баярын өдөр тохиов.

2011.11.04 ерөнхий захирал Ж.Галбадрах, дэд захирал Ж.Гүнжээ нар Японы Киёото их сургууль дээрх ОУ-ын боловсролын симпиозиумд оролцов.

2011.12.10-12.27 Шинэ Монгол сургууль Архангай аймгийн Тариат сумын сургуультай хамтран  Ухаалаг хүүхэд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв.

2011.12.16  Ахлах сургуулийн сурагчид UBS tv-ийн UBS телевизийн “Алтан хонх” танин мэдэхүйн тааварт тэмцээнд ахлах сургуулийн сурагчид оролцов.

2012.01. сар  Багш, сурагчид  БЗД-ийн олимпиадаас 28 медаль хүртэж, хотын олимпиадад оролцох 63 эрх авлаа.

2012.01 БЗД-ийн физикийн олимпиадын 9-дэх удаагийн аварга багаар шалгарлаа.

2012.01.31 Төгсөгчдийн санаачлан хэрэгжүүлдэг “Урам” 6 дахь удаагийн тэтгэлгийг сурагчдад гардуулав.

2012.03.03-нд МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 4дэхь жилдээ зохион байгуулагдав.

2012.3 Хөвгүүдийн баг БЗД-ийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс МӨНГӨН медаль хүртэж, Дуулиан-2020 тэмцээний шилдэг 16-д шалгарав.

2012.03.19 Сурагчид 7-р үеийн төгсөгч, Нагоя их сургуулийн оюутан Б.Даваажаргалтай уулзалт ярилцлага зохион байгуулав.

2012.04 сар Хотын олимпиадаас багш, сурагчид 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, улсын олимпиадад оролцох 12 эрх авав.

2012.04.07-нд МУГБагш Ш.Адилбишийн нэрэмжит “Шигшээ сорилго” химийн анхдугаар олимпиадыг зохион байгуулав.

2012. 04.13 Секц, дугуйлангийн тайлан хамгаалах өдөрлөг зохион байгуулав.