新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2012-2013 оны хичээлийн жил

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ

IX/15. Олон Улсын Ротарийн ерөнхийлөгч Танака Сакужи тэргүүтэй дэлхийн ротаричууд зочлов.

X/05. Cургуулийн ойн өдрөөр 400 гаруй сурагч, багш ажилтан Цэцээ гүний оройд гарав.

X/14. ОУ-ын их мастер, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгтэй хийсэн 100 буудалт даамын "Зэрэг тоглолт"-ыг 3 дахь жилдээ ивээн тэтгэв.

X/15. ЕБС-ийн роботын анхдугаар олимпиадаас "Автомат болон механик робот" бүтээлээрээ 8-р ангийн сурагчид "Содон бүтээл" номинац хүртэв.

X/26. Интеракт клуб, Шинэ Монгол дугуйлан, Шува клубын сурагчид хамтран "Хандивын тоглолт" хийв.

XI/19. Сургуулийн гүйцэтгэх захирлаар П.Наранбаяр томилогдов.

XII/16. УАШ Кендогийн тэмцээнд багаараа 1-р байр эзлэв.

XII/1. Япон улсын ЗГ-ын тэтгэлгээр 16, ивээн тэтгэгчдийн тэтгэлгээр 17 төгсөгч Японы ИДС-д суралцахаар шалгарч, гадаадын ИДС-д тэтгэлгээр суралцагсдын нийт тоо 390-д хүрэв.

XII/26. Багш нарын эрэгтэй сагс, гар бөмбөгийн баг БЗД-ийн 6дахь, хотын 5 дахь удаагийн аварга болов.

I сар. Сургуулийн монгол талын ивээн тэтгэгч "Оюун-Г" сангийн тэтгэлэгт оюутнаар төгсөгч Г.Цэлмэг шалгарав.

I/09. МҮОНТ-ийн "Залуу зохион бүтээгч-2" тэмцээнд сурагч Д.Саяннямбуу, М.Сумъяа, А.Цэлмэг өөрсдийн бүтээлээр амжилттай оролцов.

II/1. Тайваниас 17 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, физикийн иж бүрэн кабинет тохижуулав.

II, IV. Багш Я.Оюунчимэг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар, багш Д.Аюушжав, эмч Д.Дулам нар Алтангадас одонгоор шагнагдав.

II, IV. Гавьяат багш Р.Бавуудоржийн нэрэмжит физикийн олимпиадыг 5 дахь, Гавьяат багш Ш.Адилбишийн нэрэмжит химийн олимпиадыг 2 дахь жилдээ ивээн тэтгэж явуулав.

III. Төгсөгчдийн санаачилсан "Шинэ-Монгол" ирээдүй сан байгуулагдаж, анхны тэтгэлгээр Г.Билгүүн Японы АВК сургуульд суралцах болов.

III/30. Япон улсын тэргүүн хатагтай Абэ-Акиэ зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

IV/12. "Төгсөгчдийн цом" сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнийг нэгдүгээр үеийн төгсөгчид санаачлан, ивээн тэтгэж зохион явуулав.

IV/19. Сурагч Ж.Намуун "Universe best songs-2013" тэмцээний шилдэг 16 дуучны нэгээр шалгарав.

IV. Улсын олимпиадаас Б.Өнөржаргал-алт /хими/, П.Эрдэнэбат-хүрэл /физик/, сурагч А.Тэргэл-алт /англи хэл/, Л.Дөлгөөн-мөнгө /физик/, Г.Золжаргал-хүрэл /мэдээлэлзүй/, О.Баттулга-хүрэл /технологи/, Х.Билгүүн-хүрэл /IQ/, М.Энххүслэн-хүрэл /физик/, Г.Энхжавхлан-алт /монгол бичиг/, Үнэнболд-алтан медаль хүртэж, энэ жил дүүрэг, хот, улсаас нийт 30 гаруй медаль хүртэв.

V. Цэнгээнт бүжгийнхэн УАШТ-ээс хүрэл, хотоос 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.

V. Өсвөрийн АШ гандболын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

VI/06. Төгсөгчдийн нэрэмжит "Урам" тэтгэлгийг 40 хүүхдэд, сургуулийн нэрэмжит тэтгэлгийг 20 хүүхдэд гардуулав.

VI/10. Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан "Шинэ Монгол" хөдөлмөр зуслангийн нээлт хийв.

VI/10. Нийгмийн ажилтан Б.Лхагвадулам, багш Д.Эрдэнэ-Очир нар Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр явав.

VI/30. Математикийн ЗАН-ийн багш нар "Сайн хөтөлбөр" уралдаанд түрүүлж, Буриад улс (Байгаль нуур) руу аялав.