新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

2013-2014 оны хичээлийн жилийн 12-р үеийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр" Өнөөдөр болж өнгөрлөө.

29.05.2014

2013-2014 оны хичээлийн жилийн 12-р үеийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр" Өнөөдөр болж өнгөрлөө.

Төгсөлтийн баярын үйл ажиллагааг нээж хэлсэн П.Наранбаяр захирлын үг.

- Өнөөдөр манай сургуулийг 54 сурагч төгсөж байна. 16 нийгмийн ухааны чиглэлээр, 38 байгалийн ухааны чиглэлээр. Энэ 54 зам цаашид хэр гэрэлтэж явах нь та бүхний өөрсдийн мөрөөдөл, чин хүсэл, гал эрмэлзэлээс бүх юм шалтгаална. Хамгийн дуртай зүйлээ өөрийн ажил мэргэжил болгоод, хамгийн дуртай ажилаа хийж яваарай. Энэ шиг аз жаргал байхгүй шүү. Өөрийгөө хамгийн аз аж жаргалтай байна гэдгээ хүсэж, мөрөөдөж, мэдэрч байвал чиний амьдрал утга учиртай байх болно. 54 аз жаргалыг бид эндээс нисгэж байна. 54 аз жаргалын цаашдых нь амьдралд аз жаргал хүсэн ерөөе.

Төгсөлтийн баярт уригдан ирсэн Японы Жайка ОУ-ын байгууллагын дэд дарга Н.Ивай үг хэлэхдээ Шинэ Монгол ахлах сургуулийн сурагчид өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөл, үзэл бодолтой, тэмүүллээр дүүрэн онцгой сурагчид байдаг. Шинэ Монгол сурагчдын талаар японы боловсролын салбарт хүртэл яригддаг талаар онцолсон юм.