新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2013-2014 оны хичээлийн жил

2013.09.10 1-р үеийн төгсөгч Б.Батзаяа Харвардын  ИС-д пост  доктороор суралцхаар явахын өмнө төрөлх сургуульдаа ирж, дүү нартаа яриа хийв.

2013.09.19 Шинэ Монгол сургууль дээр Ямагата, Цүрүока, Күширо-гийн ротари клубынхэн зочлов

2013.10.04 Акита ИС-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

2013.10.03 Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарав.

2013.10.10 Нагоя сургуулийн харьяа ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2013.10.23 Сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв

2013.11.23 tb share.net сайтад дижитал хичээл байрлуулах сургалтын шинэ хөтөлбөр нэвтрүүлэв.

2013.12.03 Автомат роботын тэмцээнд багаараа  байр, 5-р ангийн сурагч Намуунбилэг шулуун замын төрлөөр I байр, Цэсүн тойрог замын төрлөөр I байр эзлэв.

2013.12.25 “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн улсын уралдаанд “Нэг ангийнхан” хамтлаг тэргүүн байр эзлэв.

2013.12.28 Японы Засгийн газрын тэтгэлгээр 13, ивээн тэтгэгчдийн зардлаар 16, нийт 29 төгсөгч Япон улсын их дээд сургуульд 100% тэтгэлгээр суралцах болов.

2014.01.16 Япон улсын Гадаад харилцааны дэд сайд Кихара Сэйжи манай сургуульд айлчлав

2014.02.03 Багш Д.Алтангэрэл багш Улсын ур чадварын тэмцээнд I байр эзэлж, хичээл технологийн санд бүртгүүлэв. Мөн хөдөлмөрийн хүндэт медаль хүртэв

2014.03.01 Японы ротари клубынхэн зочлов. Монгол дахь Ротари Ёнэяма Төгсөгчдийн холбоо үүсэн байгуулагдав.

2014.03.06 Рицүмэйкан их сургуулийн харъяа ахлах сургуулийн багш сурагчид зочлов.

2014.03.16 УАШ “’Дуулиан-2020” хөл бөмбөгийн тэмцээнээс 11 насны баг хүрэл медаль хүртэж, Д. Шийрэвжамц шилдэг тоглогчоор шалгарав.

2014.04.16 11,12-р ангийн сурагчид мэргэжилтэй танилцах өдөрлөг зохион байгуулав.

2014.04.25 Улсын олимпиадаас багш Б.Өнөржаргал алт/хими/, сурагч П.Норовсамбуу алт /одон орон/, хүрэл /физик/, Б.Төрмөнх алт /IQ/, Н.Тэмүүжин мөнгө / хими/, Ч. Ганбаяр мөнгө /газарзүй/, Ч. Билгүүн мөнгө /орос хэл/, Б. Батуужин хүрэл / одон орон / медаль хүртэв.

2014.05.01 Шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгуулагдав.

2014.05.01 Улс болон хотын өсвөрийн АШ сагсан бөмбөгийн тэмцээнээс охидын шигшээ баг хүрэл медаль хүртэв.

2014.06.10 Шинэ Монгол техник инженерчлэлийн коллеж анхны элсэлтээ авав.

2014.06.10 Багш Н.Дашбат, Р.Цэрэннадмид нар япон улсад мэргэжил дээшлүүлэхээр явав.

2014.06.13 Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд шалгарсан 14 багш ажилтан Бээжин-Утай-Хөх хот руу аялав.

2016.07.01 Шинэ Монгол технологийн дээд сургууль анхны элсэлтээ авав.