新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2014-2015 оны хичээлийн жил

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

(2014-2015 ойн хичээлийн жил)

  • Ø YIII/21 Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж манай сургуульд айлчлав.
  • Ø IX/07 Намрын спартакиадаа Хандгайт зуслангийн спортын талбайд хийв
  • Ø IX/6-13 ТОУИС(TIU)-ийн оюутнууд ирж, багшлах дадлага хийв.
  • Ø IX/15 ШМ технологийн дээд сургууль, ШМ техник инженерийн коллеж анхны хичээлийн жилийн нээлтээ хийв.
  • Ø IX/18 Япон хэлний Ю лангуэж хэлний төв нээгдэв.
  • Ø IX/23 АВК сургуулийн захирал айлчлав.
  • Ø X/09 Шиншү ИС-ийн төлөөлөгчид ирж, 12-р ангийнханд яриа хийв.
  • Ø XI/16 TEDxYouth@Ulaanbaatar арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.
  • Ø XI/18 Сургуулийн цайны газар япон тогоочтой болов.
  • Ø XII/12 Номын баярын өдрийн хүндэт зочноор төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр гуай уригдан ирж, уулзалт хийв.
  • Ø XII/12 II ангийн сурагч Л.Очирбат Бразилд зохиогдсон дэлхийн сурагчдын АШ шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.
  • Ø XII/12 БУхааны хичээлд зориулан бага сургуульд 30ш, дунд, ахлах сургуульд 6ш микроскоп авч, туршилтын кабинетаа сайжруулав.
  • Ø XII/26 Математикийн багш А.Батмөнх МУ-ын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав.
  • Ø I сар БЗД-ийн олимпиадаас 18 алт, 17 мөнгө, 12 хүрэл, нийт нийт 47 медаль хүртэв.
  • Ø II/07 МУ-ын гавьат багш Р.Бавуудоржийн нэрэмжит физикийн “Шигшээ сорилго” олимпиадыг 7 дахь жилдээ зохион байгуулав.
  • Ø II/07 ААЭЗахирал Б.Батбаяр МУ-ын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулав.
  • Ø II/05 Гүйцэтгэх захирал П.Наранбаяр олон улсын судлал чиглэлээр докторын зэрэг хамгаалав.
  • Ø II/13 ШМЭХ-ийн барилгыг 2014.III-IX сард богино хугацаанд, чанартай, өнгө үзэмжтэй барьж  дуусгасан менежментийг өндрөөр үнэлж, оны шилдэг барилгаар шалгаруулав.
  • Ø II/16 Сурагч, эцэг эхчүүдтэй зөвшилцсөнөөр “Утасны зөв хэрэглээ” хөтөлбөр хэрэгжүүлж, I-X ангийнхан товчлууртай утас, XI-XII ангийнхан ухаалаг утас хэрэглэдэг болов.
  • Ø хөвгүүд хотоос мөнгө
  • Ø III/14 МУ-ын гавьат багш Ш.Адилбишийн нэрэмжит химийн “Шигшээ сорилго” олимпиадыг 4 дахь жилдээ зохион байгуулав.
  • Ø III/2-5 Ахлах сургуулийн гандболын эрэгтэй баг УАШТ-ээс 2 дахь мөнгөн медалиа хүртэж, хүүхдийн Ү их наадамд оролцох эрх авав.
  • Ø III/25 "Талст-II" бүжгийн хамтлаг “Би бүжигчин болохыг хүснэ” бүжгийн тэмцээнд хотод I, улсад III байр эзлэв.
  • Ø III/18 Ивээн тэтгэгч байгууллагын тэтгэлэг, хамтын ажиллагаатай сургуулиудын шалгалтанд 16 төгcөгч тэнцэв.
  • Ø III сар Хотын олимпиадаас 3 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 12 медаль хүртэв.
  • Ø IҮ/27 ШМЭХүрээлэн Улсын физикийн XXVIII олимпиадыг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.
  • Ø IY/03 Япон улсын ЗГ-ийн тэтгэлэгт шалгалтанд МУ-аас 18 хүн тэнцсэний 50% нь манай төгсөгч байв.
  • Ø IY/03 Төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг III үеийнхэн зохион байгуулж, тугтай болгов.
  • Ø IY/11 Сити Дизайн-2015 тэмцээнд сурагч Ц.Мөнгөнсор(авангард) I, Т.Ганжаргал(гоёл) II байр эзэлж, Ц.Алтаргана шилдэг загвар өмсөгчөөр шалгарав.
  • Ø IY/12-26 IY,Y ангийнхан Төв аймгийн Баяндэлгэр суманд сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдав.
  • Ø IY/29 XY үеийн багш сурагчид ОУ-ын бүжгийн өдрийг санаачлан зохион байгуулав.
  • Ø IY сар Монгол хэлний хотын олимпиадад 9-3 анги I байр, “Арифметик-7” олимпиадад хотод 7-3 анги I байр, 7-2 анги II байр эзэлж, улсад 7-3 анги түрүүлэв.
  • Ø IY сар Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн баг МХХБДСХ-ний АШТ-ээс алт(эр, эм), хотын АШТ-ээс мөнгө(эр), улсын АШТ-ээс мөнгө(эм), хүрэл(эр) медаль хүртэв.
  • Ø Ү сар Улсын олимпиадаас химиэр багш Б. Өнөржаргал, сурагч Б.Анударь нар мөнгө,  физикээр багш П.Эрдэнэбат, сурагч Б.Төгөлдөр нар мөнгө, багш Э.Лхагвасүрэн, сурагч Б.Батуужин нар хүрэл медаль хүртэв.
  • Ø Y/14 ОУ-ын ротарийн ерөнхийлөгч Гарри Хуан ШМЭХ-д айлчлав.
  • Ø Y/19 Рицүмэйкан ИС, Кайжо ахлах сургуулийн багш төлөөлөгчид айлчлав.
  • Ø Y/22 Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан түүхэн төслийн сүүлчийн төгсөлт-XIII үе эрдмийн баяраа тэмдэглэв.
  • Ø ҮI/10 Багш Д.Лхагвабаасан, Д.Түвшинжаргал нар японд мэргэжил дээшлүүлэхээр явав.
  • Ø ҮII/01 ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Хүрээ ротарийн ерөнхийлагч болов.
  • Ø YII сар Нарийн бичиг Б.Шинэгэрэлийн эрхлэн хэвлүүлсэн “Аавдаа илгээх миний захидал – 2” ном хэвлэгдэв.