新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2015-2016 оны хичээлийн жил

VII/90-VIII/23 Япон хэлний зуны сургалт 15 дахь жилдээ хэрэгжив.

VIII/20  Дунд ангийн сурагчид уншлагын танхимтай болов.

VIII/22-23 15 жилийн ой угтаж, төгсөгчдийн нэрэмжит спортын бага олимп 6 төрлөөр зохион байгуулагдаж, ..... төгсгөгч оролцов.

VIII/ 24 Японы Шиншү ИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

VIII/30  Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан байгуулагдав.

IX/01 Сургууль үнэлгээний төвтэй болов.

IX/19  Монголын хүүхдийн спортын Ү их наадмаас гандболын баг хүрэл медаль хүртэв.

X сар XV үеийн багш сурагчид  “Оюуны толь” сонин №1,2, “Эрхэм хүмүүс-2” ном эрхлэн гаргав.

X/02 “Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн түүх 2000-2015” ном хэвлэгдэв.

X/03  Төгсөгч Б.Батзаяа(I үе), Б.Анархүү(II үе), Г.Цэндмаа(V үе), Б.Даваажаргал(YII үе), Т.Бадамжав(IX үе) нар “Bid.ShineMongol” арга хэмжээнд шалгаран, “Ирээдүйд үйлдвэрлэв” сэдвийн хүрээнд илтгэл тавив.

X/04  Япон улсаас 84 зочин ирж, сургуулийн 15 жилийн ойн баярт оролцов.

X/04 Шинэ Монгол – Мабүчи сан дотоодын ИДС-ийн шилдэг 30 оюутанд анхны тэтгэлгээ гардуулав.

X/05 15 жилийн ойн баярын концерт СТӨ-нд 2 удаа тоглов.

X/05 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтанд 253 төгсөгч ирж, оролцов.

XI/ 05 Сагсан бөмбөгийн “Kes basket” лигийн тэмцээнд 11-14 насныхан дүүргээс хүрэл медаль хүртэв.

XI/19 1-р үеийн төгсөгчид ивээн тэтгэсэн Карьер хөгжлийн төв нээлтээ хийв.

XII-III сар Японы ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос нийт 16 хүн тэнцсэнээс бүгд манай төгсөгчид байв. Мөн EJU—ийн шалгалт болон хамтын ажиллагаат ИДС-ийн шалгалтанд 24 төгсөгч тэнцэв. Нийт 40 төгсөгч япон улсад тэтгэлгээр суралцахаар явав.

XII/05 12-13 насны баг “Мини гандбол” тэмцээний улсын аварга болов.

XII/18  Хөл бөмбөгийн “Дуулиан 2020”  10 дахь удаагийн тэмцээнээс 13 насны 2 баг дүүргээс алт, хүрэл, 17 насны баг мөнгөн медаль хүртэв.

I сар БЗД-ийн олимпиадаас багш сурагчид 33 медаль, хотод орох 41 эрх авав.

II/20  Бодлогын зөвлөл шинэчлэгдэж, Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, МУИС-ийн багш, доктор Ч.Лодойравсал, ШМЭХ-ийн ажилтан Ц.Одонтуяа, 2-р үеийн төгсөгч Б.Наранбат, Япон улсын иргэн Таками Юүичи нар гишүүнээр сонгогдов.

III/09  Шинэ Монгол манга клуб байгуулагдав.

III сар Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтад 48 сурагч тэнцэв.

III сар Багш сурагчид нийслэлийн олимпиадаас 17 медаль, улсад орох 21 эрх авав.

II/25 Хөгжмийн багш Б.Амарбаяр сурагчдын хамт “Миний ээж” тайлан тоглолтоо МХО-д хийв.

IV/13    Сурагч О.Мишээл(8-2) японы нэрт математикч Мацүмото Бүнтарогийн нэрэмжит шагнал хүртэв.

IV/15  Cурагч Л. Очирбат(3-2) Ази тивийн шатрын аварга болов.

IV/25 Дуулиан 2020- тэмцээнд 17 насныхан улсад мөнгөн медаль хүртэв.

IV/25-V/13 4,5-р ангийн сурагчид Төв аймгийн Баяндэлгэр сумтай хамтран хэрэгжүүлдэг амьдрах чадварт сургах “Боролдой” хөтөлбөрт хамрагдав.

V сар Улсын олимпиадаас химиэр багш Б.Өнөржаргал мөнгө, Т.Ганжаргал хүрэл, сурагч Б.Анударь алт, М.Бямбадолгор хүрэл, Б.Баасанцэрэн хүрэл, мэдээлэлзүйгээр М.Энххүслэн хүрэл, физикээр Л.Дөлгөөн алт, англи хэлээр О.Есүгэн алт, нийгмээр багш Э.Булган-Эрдэнэ хүрэл, улсаас нийт 9 медаль хүртэв.

V/31 VII үеийн төгсөгчдийн нэрэмжит “Тэмүүлэл” тэтгэлгийн нээлт болж, дунд сургуулийн 12 сурагчид тэтгэлэг олгов. Цаашид 24 хүүхдэд, 2 сая төгрөгийн тэтгэлэг жил бүр олгохоор болов.

VI/03 Монголын боловсролын анхны 12 жилийн төгсөлт, Шинэ Монголын анхны “нэмэлт хөтөлбөргүй төгсөлт” буюу XV үеийнхэн төгсөлтийн баяраа тэмдэглэв.

VI/03 Сургуулийн үзэл санааг чулуу хөшөөнд сийлж мөнхлөн, байрлуулав.

VI/10 Багш Б.Ганцэцэг, У.Уранцэцэг нар японд мэргэжил дээшлүүлэхээр явав.

VI сар Төв аймгийн Баянчандманьд байрлах хөдөлмөр зусландаа гүний худаг гаргаж, сагсны талбайгаа сайжруулж, волейболын элсний талбай шинээр хийв.