新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2016-2017 оны хичээлийн жил

VI/26 ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах докторын зэрэг хамгаалав.

VII сар Багш Б.Өнөржаргал, Г.Цэрэнлхам нар Алтан гадас одонгоор шагнагдав.

VIII/31 ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, ШМАС-ийн 1-р үеийн төгсөгч Э.Зулгэрэл, Д.Хишгээ нар хамтран, “Бяцхан Монгол” цэцэрлэг байгуулав.

IX/1 Шатрын танхимтай болов.

IX/9-13 16-р үеийнхэн “Намрын ажил” хөтөлбөрөөр Өвөрхангай аймгийн Хархорин дахь чацарганын талбайд ажиллав. 

IX/16-19  17-р үеийнхэн “Говь” хөтөлбөрөөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сум явав.

IX/23 Ахлахын сурагчид залуу зохиолч А.Пүрэвмаатай уулзав.

IX/30 ШМЭХ-д Японы Акита ИС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нээгдэв.

IX/30 Японы Hamamatsu Kaiseikan дунд, ахлах сургуулийн удирдлага айлчилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

X/5 16 жилийн ойг угтан, 120 сурагч тоглосон “Цуутын цагаагч гүү” дуулалт жүжгийг нийт сурагч эцэг эхчүүддээ толилуулав.

X/14 БЗД-ийн боловсролын хэлтэстэй хамтран, ЕБС-уудын багш нарын илтгэлийн уралдааныг зохион байгуулав.

Х сар Үлээвэр болон цахилгаан хөгжмийн дугуйлантай болов.

Х- XII сар Төгсөгчдийн сагсан бөмбөгийн баг Sprite лигийн шилдэг 8-д шалгарав.

XI/28-XII/02 Амгалан цогцолбор сургуультай багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэв.

XII сар Дунд сургуулийн хөлбөмбөгийн баг БЗД-ийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв.

XII-III сар Японы Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт 8, EJU-д 10, хамтын ажиллагаат ИДСургуульд 3 төгсөгч тэнцэж, нийт 21 төгсөгч Япон улсад суралцахаар явав.

I сар Багш сурагчид дүүргийн олимпиадаас 41 медаль хүртэв.

I-II сар Сагсан бөмбөгөөр дунд сургуулийн эрэгтэй баг фестивалиас алт, хотын АШТ-ээс мөнгө, ахлах сургуулийн эрэгтэй баг хотын АШТ-ээс мөнгө, 15 насны УАШТ-ээс мөнгө, БЗД-ээс алтан медаль хүртэв.

I, III сар  Сургалтын менежер С.Аянахан спортын мастер, багш Ц.Нэмэх ОУ-ын спортын мастер болов.

I сар Багш нарын баг БЗД-ийн аварга шалгаруулах 5 төрөлт спортын тэмцээний аварга болов.

II/02 Нийслэлийн боловсролын газартай хамтран, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулав.

II/24 ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав.

III сар Багш сурагчид нийслэлийн олимпиадаас 23 медаль хүртэв.

III/05 Айчи боловсролын ИС-ийн магистрт тэнцсэн Б.Батдорж багш "Галааг дэмжигчдийн холбоо"-ны 3 дахь тэтгэлэгт оюутан болов.

III/06 Рицүмэйкан Киото ахлах сургуулийн багш сурагчид айлчлав.

III/14 Багш нарын сайн туршлагыг батламжлан, 22 сайн санаачилгыг бүртгэж авав.

III/30 “Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн түүх, 2000-2015” номыг улсын төв номын сангийн фондод хүргүүлэв.

IV/28 - V/13 4, 5-р ангийнхан “Боролдой” хөтөлбөрөөр Төв аймгийн Баяндэлгэр сум явав.

IV/15 “Төгсөгчдийн цом” сагсан бөмбөгийн АШТ-ийг V үеийнхэн зохион байгуулж, I үе 1-р, V үе 2-р, IX үе 3-р байр эзлэв.

IV/17 Буриад улсын Арбайгаль хотын сургуулийн захирлууд айлчлав.

IV/18 9-р ангийн сурагчид  "Оюуны толь" сонины гурав дахь дугаарыг эрхлэн гаргав.

IV/28 Бяцхан Монгол цэцэрлэгийн анхны элсэгчид Шинэ Монгол бага сургуульд элсэв.

V сар Улсын олимпиадаас сурагчид: физикээс Л.Дөлгөөн алт, математикаас О.Мишээл алт, технологиос Б.Амар алт, химиэс Э. Билгүүнзаяа мөнгө, М.Бямбадолгор хүрэл, Д.Сайнжав хүрэл, нийгмээс Б.Дөлгөөн мөнгө, багш нар: физикээс Б.Батбэх мөнгө, Р.Бавуудорж хүрэл, монгол бичгээс Б.Отгонбаатар мөнгө, химиэс Б.Өнөржаргал хүрэл, МХУЗ-аас Б.Алтанзул хүрэл, улсаас нийт 12  медаль хүртэв.   

V/9 Сурагч Л.Дөлгөөн Азийн Физикийн XVIII олимпиадаас хүрэл медаль хүртэв.

V/13 Дундын цэнгээнт бүжгийн хамтлаг БЗД-ийн АШТ-ээс хамтлагаар 2 алт, хосын алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

V/12,13 Японы Ротари клубын Ёнэяма тэтгэлгийн сангийн тэргүүн, 42 зочин төлөөлөгч айлчлав.

V/13-15 Усанд сэлэлтийн идэрчүүдийн АШТ-ээс сурагч М.Ганбаяр(11-4) хүрэл, Б.Оюунзаяа(10-2) 1 мөнгө, 5 хүрэл, Б.Бат-Од(8-1) 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Х.Энхзул(7-2) спортын дэд мастер болов.

V/31 Сурагч З.Биндэрьяа Univers best songs-2017 гадаад дууны уралдааны шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарав.

VI/14 Багш А.Сандаг-Очир, Н.Цогжаргал нар Япон улсын Нагоя ИС-д мэргэжил дээшлүүлэхээр явав.

VI/26-30 ЭШӨ-д шалгарсан багш нар Улаан-Үүд, Эрхүүгээр аялав.

VI/23- VIII/08 Япон улсад 7 багш томилолтоор явж, сурагчдын хөтөлбөрүүдэд 36 сурагч хамрагдав.