新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

2017-2018 оны хичээлийн жил

VII/25 16-р үеийн төгсөгч Л.Дөлгөөн олон улсын Физикийн 48-р олимпиадаас мөнгөн медаль хүртэв.

VIII/4 9-р ангийн сурагч О.Мишээл олон улсын Математикийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

VIII/17  16-р үеийн төгсөгч Б.Хангай Японы Парламентаас зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд түрүүлэв.

VIII/27  17-р үеийн сурагч Ө.Пэрэнлэйжамц олон улсын Хүүхдийн Спортын VII наадамд сагсан бөмбөгийн төрлөөр оролцож, хүрэл медаль хүртэв.

IX/01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн “IX/1 өдрийг эх хэлний өдөр болгох” зарлигийг гардан авав.

IX/01 Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн нээлт болов.

IX/01 Шинэ Монгол Технологийн ДС-тай хамтран гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад бэлтгэх “Бэлтгэл курс”-ыг нээв.

IX- VI сар Бэлтгэл курст зочин багшийн “Орчин үеийн асуудлууд” хичээл шинээр оруулав.

IX/07-16 17-р үеийнхэн 6 дахь жилдээ хэрэгжиж буй “Намрын ажил” хөтөлбөрөөр Өвөрхангайн Хархорин сум руу явж, 5.6 тонн чацаргана хураав.

IX/13-16 18-р үеийнхэн зөвлөх багш С.Отгонтуяагийн санаачилсан “Торгон хил” хөтөлбөрийн анхдагч болж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Сулин хээрийн отряд явав.

IX/12 ШМЭХ-д нарны цахилгааны үүсгүүр суурилуулж, нийт эрчим хүчний 10%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс авах боломжтой болов.

IX/19 Сурагч Б.Тэмүүлэн, З.Даваажаргал нар “Автомат робот-2017” шоо цуглуулагч роботын тэмцээнд түрүүлэв.

IX сар Сурагч Г. Анар(12-2), С. Энгүүн(12-4) нар сумо роботын үндэсний тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

IX/21 ОУ-ын Мабүчи тэтгэлгийн сангийн ерөнхийлөгч Камэй, нарийн бичгийн дарга Оонака нар зочлов.

IX/25 Сагсан бөмбөгийн клубуудын улсын АШТ-ий 15 насны баг тамирчид алтан медаль хүртэв.

IX/29 4-р үеийн төгсөгч Х.Гансүх, 6-р үеийн төгсөгч А.Тэмүжин нар ахлах сургуулийн 4 сурагчид сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олгов.

X сар Ахлах ангийн сурагчдын дунд “Богино хэмжээний кино” анхдугаар уралдаан болов.

X сар 7-р үеийн төгсөгч О.Баярсайхан коохай нартаа зориулж, “Шинжээч” клуб санаачлан багшлав.

X-XI сар САШ шатрын тэмцээн “анги, үе, сургууль”-ийн АШ гэсэн 3 үе шатаар явагдаж, нийт сурагчдын 67% хамрагдсанаас Х.Тэнгис(10-1), Д.Цэцэгбадам(10-3) нар түрүүлэв.

X/05 Сургуулийн 17 жилийн ойгоор багш А.Батмөнх, төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр нар уригдан, 8-12-р ангийн сурагчдад яриа хийв.

X/16 5-р ангийн багш сурагчид “Хөгжилтэй театр”-аа нээж, анхны тоглолтоо сонирхуулав.

X/16-22 Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 18 багш сурагч ирж, туршлага судлав.

X/27 Захирал П.Наранбаяр  Алтан гадас одонгоор шагнуулав.

XI/04 7-р үеийн төгсөгч Б.Шижирбат Asia's Got Talent тэмцээнээс GOLDEN BUZZER авав.

XI/04 Сурагч Ө.Цогзолмаа(10-2) 155 орны 15400 хүн оролцсон Япон хэлний эсээний тэмцээнд 3-р байр эзлэв.

XI/06 Япон улсын гадаад харилцааны дэд сайд асан, Япон улсын парламентын гишүүн Кихара Сэйжи зочлов.

XI/10 Анагаах болон байгалийн ухааны чиглэлээр Кайжо сургуультай хамтран хэрэгжүүлэх “ШинЖоМон” төсөл нээлтээ хийж, анхны скайп хичээл явагдав.

XI/23-25 Багануур дүүргийн боловсролын хэлтсийн саналаар “Багш, сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэв.

ХI/26 Түүхийн багш Ц.Нэмэх Алтан гадас одонгоор шагнуулав.

ХI/27 Технологи, зургийн хичээлийн “Бүтээлч сэтгэлгээ” үзэсгэлэн нээгдэв.

XI/29 8-р ангийн сурагч Х.Энхзул усан спортын мастерын болов.

XII/04 Японы ЗГ-ын тэтгэлэгт шалгалтад 13,15,16-р үеийн 10 төгсөгч тэнцэв.

XII/04 Япон улсын Ямагата ИС-ийн ажлын алба байгуулагдав.

XII/06 ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Япон Улсын эзэн хааны “Мандах наран” одонгоор шагнуулав.

XII/29 Физикийн багш Г.Баасанжав Монгол Улсын Гавьяат багш цолоор, математикийн багш Б.Энхсайхан Алтан гадас одонгоор шагнуулав.

I сар 9-р ангийн сурагч О.Мишээл ОУ-ын математикийн онлайн олимпиадад оролцож, бодсон бодолт нь математикийн “Олонлог” сэтгүүлд хэвлэгдэв.

I сар Төгсөгчдөдөө зориулсан “Бямба гарагийн өглөөний цай” чөлөөт уулзалтыг сард нэг удаа                        зохион байгуулж эхлэв.

I/04 САШ сагсан бөмбөгийн тэмцээнд 12-4 ангийн хөвгүүд, 12-4 ангийн охид түрүүлж, Ө.Пэрэнлэйжамц(12-4), О.Мөнхзаяа(12-4) нар шилдэг тоглогчоор шалгарав.

II сар Багш сурагчид БЗД-ийн олимпиадаас 53 медаль хүртэж, манай сургууль нийт 10 төрлөөс 6 төрөлд багаараа тэргүүлэв.

II сар Японы Токио хотноо болсон Робот хөл бөмбөгийн тэмцээнд Шинэ Монгол баг амжилттай оролцов.

II/03 4-р үеийн төгсөгч Н.Баянмөнх японы барилгын инженерийн тэргүүн зэрэгтэй болов.

III сар EJU шалгалтын дүнгээр 13 төгсөгч сургуулийн ивээн тэтгэгч байгууллагууд болон хамтын ажиллагаат сургуулиудын зардлаар японы ИДС-уудад элсэн суралцав.

III/10 МУГБ Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ Сорилго” физикийн олимпиадыг 10 дахь жилдээ зохион байгуулав.

III/17 11-р үеийн төгсөгч С.Оюун Токиогийн ОУ-ын ИС-ийн, 10-р үеийн төгсөгч Буянхишиг Акита ИС-ийн шилдэг төгсөгч болов.

III сар  Улсын АШ сагсан бөмбөгийн тэмцээний U16 насны баг тамирчид хүрэл медаль хүртэж, багш Д.Эрдэнэ-Очир шилдэг дасгалжуулагч болов.

III сар Багш сурагчид нийслэлийн олимпиадаас 37 медаль хүртэв.

III сар 11-р ангийн сурагч Б.Маралын санаачилгаар малчдад туслах “Тавьт” аяныг зохион байгуулж, Дорноговийн малчдад малын тэжээл явуулав.

III/25 Сургуулийн гар бөмбөгийн АШТ-д 10-4 ангийн хөвгүүд, 11-1 ангийн охид түрүүлж, Б.Оюунтөгс(11-1), Б.Пүрэвбат(10-4) нар шилдэг тоглогчоор шалгарав.

III-IV сар Б.Болормаа багштай баг тамирчид уран сайхны гимнастикийн тэмцээнээс багийн төрлөөр хотын мөнгө, улсын хүрэл медаль хүртэв.

IV сар БЗД-ийн Уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ-д дунд анги 2-р, ахлах анги 1-р байр эзлэв.

IV/20 1-р ангийн сурагчид “Барын зулзага бамбар эрдэм сурсан нь” хэмээх жүжигчилсэн тоглолт тавив.

IV/23 Ахлах сургуулийн "Турник дээрх суниалт"-ын анхдугаар тэмцээнд М.Мөнхжаргал(12-4), Д.Билгүүн(11-3) нар түрүүлэв.

IV/25 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй сурагчидтай хамтран, шатрын нөхөрсөг тэмцээн явуулав.

IV/26-28 “Төгсөгчдийн цом” спорт тэмцээнийг 6-р үеийн төгсөгчид зохион байгуулж, шатар, ширээний теннис болон багш, төгсөгч хоорондын “All star” нөхөрсөг тоглолт нэмж оруулав.

IV/29 12-р үеийн төгсөгч Х.Билгүүний санаачилгаар 12-р анги болон Эко клубын сурагчид дунд голыг цэвэрлэв.

IV/29- V/04 4,5-р ангийн багш сурагчид “Боролдой” хөтөлбөрөө Төв аймгийн Аргалант сумын малчин, тариаланч Ш.Дөрвөнжингийн аж ахуйд зохион байгуулав.

IV/30    Японы Коосэй Гакүэн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

V/09     БЗД-ийн "Мини волейбол" -ын АШТ-д дундын охид мөнгө, хөвгүүд тусгай байр эзлэв.

V/11     Багш Н.Энх-Амгалангийн удирдсан ардын бүжгийн хамтлаг “Гэгээн алсын одод – 2018” тэмцээний шилдэг 15-д шалгарч, цэнгээнт бүжгээр Дашдолгор, Ялгуун нар хотоос 2 хүрэл медаль хүртэв.

V/12-14 Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн 21 багш сурагч зочлов.

V/13 5-р ангийн сурагч Ө.Амар дэлхийн хөлбөмбөгийн АШТ-ий ногоон зүлгэн дээр гарах анхны монгол хүүхдээр шалгарав.

V/14 Бага сургуулийн зөвлөх багш С.Отгонтуяагийн санаачилсан “Судлаач сурагч” анхдугаар уралдаанд Н.Ариунболор(12-4), У.Ялгуун(11-3) нар түрүүлэв.

V/16 Багш Ж.Мөнхсайхан 19-р үеийн сурагчидтай хамтран “Оюуны толь” №4 сонинг эрхлэн гаргав.

V/25 Б.Намуундарь 17-р үеийн “Шилдгийн шилдэг төгсөгч” болов.

V сар   Сурагч Ө.Пэрэнлэйжамц, Ш.Булгантамир, Э.Есүхэй, Б.Найдандорж, О.Мөнхзаяа, С.Золзаяа, С.Өлзий-Учрал нар сагсан бөмбөгийн, М.Сумьяабаатар, О.Мөнхзаяа, С.Өлзий-Учрал нар гандболын спортын 1-р зэрэгтэй болов.

V сар   Багш сурагчид улсын олимпиадаас нийт 16  медаль хүртэв.

VI/25- VII/03    “Эрдэм шинжилгээний өгүүлэл-2018” уралдаанд шалгарсан багш ажилтнууд Гүмбэн-Хөх нуур чиглэлд аялав.

VI/25- VIII/21   Багш П.Эрдэнэбат, Э.Булган-Эрдэнэ нар японы Нагояа ахлах сургуульд мэргэжил дээшлүүлэв.